Энэ баримт мэдээлэл нь хамгийн сүүлд 07/12/2020 шинэчлэгдсэн. КОВИД-19 цар тахлын талаар эх хэл дээрээ мэдээлэл авахыг хүсвэл:
Викториа – Хөл хориогоо зөөллөж эхэллээ
Олноор цугларах
- Гэрээс гарах–ямар ч хязгаарлалт байхгүй
- Олон нийтийн цуглаан–гадаа орчинд 100 хүртэл хүн
- Гэрээр зочлох–өдөрт 30 хүртэл хүн хүлээн авч болно. Өөр өрхөөс байж болно (1-ээс доош настай хүүхдүүдийг тоонд оруулахгүй)
- Зул сарын баяр тэмдэглэх: 12-р сарын 14-өөс эхлэн нэг гэрт 30 хүртэл хүн цуглаж болно (1-ээс доош настай хүүхдүүдийг тоонд оруулахгүй)
- Үйлчилгээний газрууд, асрамжийн газрууд: эргэлтээ хүлээн авах хүний тоо, хугацаанд хязгаар байхгүй. Эмнэлэг, асрамжийн газрууд зочин хүлээж авах дүрмээ гаргана.
- Хурим, оршуулах ёслол, шашны цуглаанууд: Тоонд хязгаар тогтоохоо больсон бөгөөд 2 ам метрт нэг хүн гэсэн дүрмийг дагана.
Ажил
Гэрээсээ ажилладаг хүмүүс үргэлжлүүлэн гэрээсээ ажиллана. Энэ нь зон олны хөдөлгөөнийг хязгаарлахад болон коронавирусийн (КОВИД-19) тархалтыг зогсооход тустай гэдэг утгаараа маш чухал юм.
Ажлын байрыг хэвийн байдалд аажмаар шилжүүлэх алхам хийж эхэлсэн. Аливаа ажилчдынхаа 25 хувийг ажиллуулж болох бөгөөд 4 ам метрт нэг хүн гэсэн дүрэм барина.
Ажлын байр, кафегаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүхийг шаардахаа больсон.
Гэвч гэрээсээ ажиллаж чадахүй хүмүүсийн хувьд ажлын байр нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд ажилдаа явж болно:
- Ажил дээр байх болон гэрээсээ гарахдаа амны хаалтаа зүүх
- Гараа тогтмол угаах
- Найтаах, ханиалгахдаа сальфетка эсвл тохиогоороо амаа дарах
- Бусдаас 1.5 метрээс дээш зай барих
Бизнесийн бүх байгууллага заавал төлөвлөгөөтэй байна. Үүнд гэрээсээ ажиллаж буй бизнесүүд ч хамаарна (жн. гэртээ үсчин хийх).
Дэлгэрэнгүйг:
Сургууль
- Викториа мужийн хэмжээнд бүх сургууль танхимаар хичээллэж эхэлсэн.
- Их сургуулиуд, TAFE болон насанд хүрэгчдэд зориулсан боловсролын төвүүд танхимаар хичээллэж байгаа.
- Дэлгэрэнгүйг:
Аялал ба тээвэр:
Нийтийн тээвэр болон таксигаар зорчихдоо амны хаалт заавал авч явж байх ёстой. Мөн ариун цэврээ сайтар сахиж, бие тавгүй үедээ зорчих хөдөлгөөн бүү хий.
- Гэрээс гарч явах үндэслэл болон зайд ямар ч хязгаарлалт байхгүй.
- Викториа мужийн хаашаа ч аялж болно.
- Байр, орон сууц түрээслэхдээ хамт амьдардаг хүмүүс, дотно харилцаатай хүн, болон хамт амьдардагүй 2 хүртэл найз, гэр бүлийн гишүүдтэйгээ (тэдний асрамжид байдаг хүмүүс хамаарахгүй) хамт захиалга өгч болно.
- Викториа мужийн орон нутаг болон Мельбурн хот хооронд аялахад ямар ч хязгаарлалт байхгүй.
- Одоогоор Викториа муж олон улсын иргэний нислэг хүлээж авахгүй байгаа.
Бизнес, амралт зугаалга
Кафе, зоогийн газар, уушийн газрууд хязгаар тогтоохоо больсон бөгөөд 2 ам метрт 1 хүн гэсэн дүрэм барина. Үйлчлүүлэгчид заавал сууж үйлчлүүлэх шаардлагагүй болсон.
- Усан сан, спортын арга хэмжээнүүдэд хязгаарлалтгүй болсон ба 2 ам метрт 1 хүн гэсэн дүрэм барина.
- Бялдаржуулах төвүүд хэмжээнээс хамаарч хэдэн хүн зэрэг хүлээн авах нь шийдэгдэнэ. Ажлын цагаар 4 ам метрт 1хүн, ажлын бус цагаар 8 ам метрт 1 хүн гэсэн дүрэм барина.
Торгууль
- Хязгаарлалтыг хэмжээг зөрчих болон халдвар авсан нь тогтоогдсон, эсвэл ойрын хавьтал атлаа хувийн тусгаарлалт хийгээгүй тохиолдлуудад торгууль ногдуулж байгаа.
Шинэ Өмнөд Уэльс
Олноор цуглах хязгаар
- Гэртээ 50 хүртэл зочин хүлээж авах боломжтой ч зай талбай муутай айлуудад 30 хүртэл зочин хүлээж авахыг зөвлөмж болгож байгаа.
- 12-р сарын 7-оос эхлэн гадаа талбайд 100 хүртэл хүн нэг дор цуглаж болно.
- 12-р сарын 7-оос хойш хурим, оршуулга, шашны цуглаанд тавьсан хязгаарлалтыг халж 2 ам метрт 1 хүн дүрмийг дагана.
Ажлын байр
2020 оны 12-р сарын 14-ний Даваа гарагаас эхлэн ажилтнуудаа гэрээс ажиллуулах нийтийн эрүүл мэндийг хамгаалах захирамж хүчингүй болж байгаа.
Ажилтнуудаа эргүүлэн ажиллуулж буй байгууллагууд COVID Safe төлөвлөгөөтэй байхыг зөвлөмж болгож байгаа. Ажилчдынхаа ажил эхлэх болон дуусах цагийг давхцуулахгүйгээр зөрүүлэхийг зөвлөмж болгосон. Нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүхийг хатуу сануулсан хэвээр байгаа. Хэрэв биеийн байдал нь муудвал гэртээ байх хэрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл коронавирусийн шинжилгээ өгөх хэрэгтэй.
Сургуулиуд
- Шинж тэмдэг илэрсэн NSW-ийн сурагчид сөрөг хариу авах хүртлээ ямар ч тохиолдолд сургуульдаа явахгүй.
- Сургуулийн төгсөлт, бүжиг, зэрэг бусад төрлийн нийгмийн үйл ажиллагааг явуулж болохгүй. NSW Боловсролын салбарын талаарх дэлгэрэнгүйг:
Аялал ба тээвэр
- Амралтаараа муж дамжин аялж буй хүмүүсийн хувьд NSW-д ирэхэд нээлттэй бөгөөд тухайн муждаа үйлчилж буй дүрмийг сахих ёстой. Шинэ дүрэм журмыг үл мөрдсөн тохиолдолд хувь хүнд $11000 хүртэл торгууль ногдуулах эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорино.
- Кэмпинг хийх болон караваны зогсоолууд олноор ажиллаж байгаа. Үндэсний цэцэрлэг хүрээлэнгүүдээр аялах гэж байгаа хүмүүс илүү мэдээлэл авах тулд зочилно уу.
- Өндөр настны асрамжийн төвүүд болон эрүүл мэндийн үйлчилгээний газруудаар зочлох нь хязгаартай:
Бизнес болон зугаа цэнгэлийн газрууд
- Зарим төрлийн бизнесүүд, болон байгууллагууд нь Нийтийн эрүүл мэндийн захирамжийн дагуу COVID Safe гэдгээ заавал бүртгүүлсэн байх ёстой. Дэлгэрэнгүй: https://www.nsw.gov.au/covid-19/covid-safe
- Бялдаржуулах төв, шөнийн цэнгээний газрууд: 4 ам метр талбайд 1 хүн байх бөгөөд бүжгийн талбай, дасгалжуулах ангиудад дээд тал нь 50 хүн нэг дор байж болно.
- Стадион, театрууд:
- (гадаах орчинд) 100% суудлаа ашиглах боломжтой ба зохион байгуулалтгүй хэсэгтээ 2 ам метрт 1 хүн гэсэн дүрмийг дагана. Дотор орчинд: суудлынхаа 75% хүртэл ашиглана.
- Жижиг үйлчилгээний газрууд (200 м.кв хүртэлх талбайтай) дотор орчинд 2 ам метрт 1 хүн гэсэн дүрмээр үйлчилгээ эрхэлж болно.
- Спорт арга хэмжээнүүдийг зөвшөөрч эхэлснээр дасгал сургуулилт чөлөөтэй хийх боломж бүрдсэн.
Бизнес болон эвент зохион байгуулагчид нь заавал COVID-19 Цар тахлаас сэргийлэх төлөвлөгөөтэй байх бөгөөд ажлын байранд нь нэвтэрч буй хүн бүрийг бүртгэнэ:
Торгууль
- Хязгаарлалт үргэлжилж байгаа цагт торгууль ногдуулах хэвээрээ. Дүрэм зөрчин олноор цуглаж болохгүй.
Нийтийн эрүүл мэндийн захирамжийн дагуу гаргасан шийдвэрүүдийг зөрчих нь гэмт хэрэг тул маш хүнд шийтгэлтэй. Дэлгэрэнгүйг:
Квийнслэнд
Нэг дор олноор цуглах
- Гэртээ 50 хүртэл хүн хүлээн авч болно, олон нийтийн орчинд нэг дор 100 хүн цуглахыг зөвшөөрнө.
- Хуримын ёслол: 200 хүртэл зочин оролцох боломжтой бөгөөд бүгдээрээ бүжиглэж болно (дотор болон гадаа ялгаагүй).
- Оршуулга: 200 хүртэл хүн оролцож болно.
- Суурин асаргаа: сэтгэл зүйн эсвэл мансууруулах бодис, архи донтсоны улмаас суурин асаргаа авч буй хүмүүс дээрээ зочлох боломжтой.
- Эмнэлгийн эргэлт: Эргэлтээр ирэх хүмүүсийн тоог тухайн эмнэлгийн энгийн журмаар тогтооно.
Дэлгэрэнгүйг:
Ажил
Бизнесүүд заавал:
- Гэрээс ажиллахыг дэмжинэ
- Бие нь тавгүйрхсэн хүмүүсийг гэрт нь буцаана
- 2 ам метрт 1 хүн байлгана
- Зай барихыг хөхиүлэн дэмжих зорилгоор харагдахуйц тэмдэглэгээнүүд хийнэ
- COVID Safe хөтөлбөрийн хүрээнд ажиллана
- Бүх гадаргуугаа тогтмол сайн цэвэрлэнэ
- Гар ариутгагч байршуулна
Ажилчид заавал:
- Өвдвөл гэртээ байна
- илэрвэл шинжилгээ өгнө
- Бусдаас 1.5 метрийн зай барина
- Гараа саван эсвэл ариутгагчаар тогтмол цэвэрлэнэ
- Найтаах, ханиахдаа амаа дарж байна
Сургуулиуд:
- Хэрэв хичээлийн эрхлэгч, багш, ажилтнуудын зүгээс өвдсөн байна гэж үзвэл тухайн хүүхдийн эцэг эх, эсвэл асран хамгаалагчтай холбогдож ирж авахыг хүснэ.
- Эцэг эх, эсвэл асран хамгаалагч нь нэн даруй хүүхдээ очиж авах ёстойв
- Халдварын идэвхтэй үе нь дууссан эсвэл өвчний ямар ч шинж тэмдэггүй болсон үедээ л сургуульдаа буцаж явна.
Аялал ба тээвэр:
- Хэрэв өнгөрсөн 14 хоногт тархалт гарсан газрууд байсан эсвэл гадаадаас ирэхдээ Квийнслэндэд буугаагүй бол 2020 оны 12-р сарын 1-ээс эхлэн бөглөхөд л хангалттай болсон.
- Шинэн Өмнөд Уэльс эсвэл Викториа мужаас ирж байгаа хүмүүс албан журмын карентинд хамрагдана. Харин шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдолд карентинаас гарч болох бөгөөд Квийнслэндэд байх хугацааны хаяг, холбоо барих мэдээллээ өгөх ёстой.
- Халдварын халуун цэгээс ирэх зөвшөөрөл авсан бол заавал онгоцоор нисч ирнэ. Ачааны тээврийн жолооч, тээвэр логистиктэй холбоотой ажил эрхэлж байгаа эсвэл нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэж байгаа биш л бол газраар нэвтрэхийн тулд заавал зөвшөөрөл авсан байх ёстой.
Дэлгэрэнгүй:
Амралт зугаалга, бизнесийн салбар:
- Дотор орчинд: 2 ам метрт 1 хүн (жишээ нь зоогийн газрууд, кафе, клубүүд, уушийн газрууд, музей, урлагийн галлерэй, мөргөлийн газрууд, парламентын ордон). Дотоод орчинд үйл ажиллагаа явуулдаг тоглоомын газрууд нээж эхэлсэн.
- Дотор үйл ажиллагаа: 100% чадлаар сууж үйлчилгээ үзүүлж болно, тасалбараар үйлчилдэг газруудын үүдэнд ажилладаг хүмүүс хүмүүс орох гарахад амны хаалт зүүсэн байна (жишээ нь театр, амьд тоглолт, кино театр заалны спортын арга хэмжээнүүд).Үзүүлбэх үзүүлж буй хүмүүс үзэгчдээс 2 метрийн зайтай байна, хор дуучдын хувьд үзэгчдээс 4 метрийн зай барина.
- Гадаах үйл ажиллагаа: COVID Safe Event Checklist-тэй байгууллагууд 1500 хүртэл хүнд үйлчилж болно. Томоохон арга хэмжээнүүдэд COVID Safe Plan шаардлагатай.
- Задгай стадион: 100% хүчин чадлаар ажиллаж болно (COVID Safe Plan байх ёстой).
- Гадаа бүжиглэх: Гадаа орчинд бүжиглэхийг зөвшөөрч байгаа (хөгжмийн фестивалиуд, уушийн асрууд г.м).
Дэлгэрэнгүй:
Торгууль
- Хязгаарлалт үргэлжилж байгаа цагт торгууль ногдуулах хэвээрээ. Дүрэм зөрчин олноор цуглаж болохгүй.
Нийтийн эрүүл мэндийн захирамжийн дагуу гаргасан шийдвэрүүдийг зөрчих нь гэмт хэрэг тул маш хүнд шийтгэлтэй. Дэлгэрэнгүйг:
Бизнес, зугаа цэнгэлийн газрууд
2020 оны 6-сараас 12-р сарын хооронд Квийнслэндийн засгийн газраас цалинтай чөлөө авах боломжгүй байнгын бус ажил хийдэг хүмүүст зориулж, коронавирусийн халдвар авсан үед дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн $1500 олгох болсон. Үүнд, урт хугацааны байнгын бус ажил ажил хийдэг ч JobKeeper хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүмүүс мөн багтах болно.
Дараах тохиолдлуудад дөрвөн ам метрт нэг хүн гэсэн журам үйлчилнэ:
- Бизнесийн байгууллагаар үйлчлүүлж буй хэрэглэгчид (200 ам метр хүрэхгүй талбайтай байгууллагад хоёр ам метрт нэг хүн буюу 50 хүртэлх хүн)
- Музей, уран зургийн урлангууд, номын сангууд, түүхийн дурсгалт газрууд.
- Спорт, зугаалга, бялдаржуулах төвүүд COVID-оос урьдчилан сэргийлэх салбарын төлөвлөгөөг дагаж буй үед.
- Харилцан хүрэлцдэг төрлийн талбайн тэмцээнүүд
- Дотор орчны спортын төвүүд
- Квийнслэндийн спортын томоохон цогцолборуудад 25 мянга хүртэл хүн нэг дор цуглах эсвэл 50 хувь хүртэлх хүчин чадлаараа ажиллах (25 мянгаас бага байх)
- COVID-оос сэргийлэх төлөвлөгөө бүхий театр, концертын танхимууд (хүчин чадлынхаа 50 хувь хүртэл)
Хөдөө орон нутагт
Нэг удаагийн оройн хоолонд 50 хүртэл хүн байж болно: (СOVID-оос сэргийлэх хяналтын хуудастай байх):
- Зоогийн газар, кафе, уушийн газрууд, лицензтэй клубууд, дотоодын амрагчдад зориулсан зочид буудлууд (оршин суух хаягаа заавал шалгуулна) – уушийн газар, тоглоомгүй.
- Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс нутагтаа аялж зугаалж болно.
Сургуулиуд
- Бүх сурагчид хичээлдээ явна.
Квийнслэндийн талаарх илүү мэдээлэл:
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Өмнөд Австрали
Нэг дор олноор цуглах
- Дотор орчинд 4 ам метрт 1 хүн гэж тооцно
- Гадаа орчинд 2 ам метрт 1 хүн гэж тооцно.
- Хувийн арга хэмжээ (хурим, оршуулга багтана):
2 ам метрт 1 хүн гэсэн журмаар 150 хүртэл хүн
- Гэртээ: 10-уулаа байж болно (тухайн газар 10-аас олуулаа амьдардаггүй бол)
- Хувийн эзэмшил: 150 хүртэл хүн
- Амралтын газрууд: Нэг газар хоноглох хүмүүсийн хязгаарыг тухайн амралтын газар тогтоох бөгөөд 10 хүнээс хэтрүүлж болохгүй
- Өндөр настнуудын асрамжийн газраар зочлох хориотой. Дэлгэрэнгүй:
Дэлгэрэнгүй:
Ажил:
- Хязгаарлалтуудыг зөөлрүүлсэн боловч боломжтой бол гэрээсээ ажиллаж байхыг үргэлжлүүлэн дэмжиж байгаа.
- Өмнөд Австрали мужид КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээний хүрээнд ажлын байранд мөрдөгдөх уян хатан байдлыг үргэлжлүүлэн дэмжиж байгаа. Энэ нь халдвар дэгдсэн ч бизнесээ үргэлжлүүлэх боломжийг олгох юм.
Сургуулиуд:
Мужийн хэмжээнд сургуулиуд үүдээ нээсэн. Сургуулийн орчинд халдвар гарвал хэрхэх тухай:
Аялал ба тээвэр:
Аялах, эсвэл нийтийн тээврээр зорчих бол боломжтой хамгийн шулуун маршрутыг сонгож байх ёстой.
- Өмнөд Австрали муж дотор аялахад хязгаарлалт байхгүй.
- Гадаадаас ирж буй бүх зорчигчид Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн газруудад 14 хоног карентилагдана.
Бизнес болон амралт зугаалга:
- Ямар ч газар 2 ам метрт 1 хүн гэсэн хязгаарыг давах ёсгүй.
- Уух зүйлээр үйлчлүүлж буй тохиолдолд (уушийн газар, кафе, зоогийн газар, дарсны үйлдвэрүүд г.м.) дотор орчинд заавал сууж үйлчлүүлнэ. Гадаа орчинд босоогоор үйлчлүүлэх боломжтой.
- Хувийн арчилгааны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хүмүүс заавал зохих ёсны хамгаалалтын хэрэгсэл ашиглаж байж ажлаа хийнэ
- Кино театр, театр зэрэг дотор орчинд үйлчилдэг тогтсон суудалтай газруудын хувьд хүчин чадлынхаа 50 хүртэл хувийг ашиглаж болно.
Дэлгэрэнгүй:
Торгууль
- Хязгаарлалт үйлчилж байхад хууль бусаар олноор цуглаж, албан шаардлагаар амны хаалтаа зүүгээгүй бол торгууль ногдуулж байгаа.
Баруун Австрали
Олноор цугларах:
- 2 ам метрт 1 хүн гэсэн хязгаарыг л даваагүй бол гэртээ хэдэн зочин хүлээн авахад хязгаар тогтоогоогүй.
- 2 ам метрт 1 хүн гэсэн хязгаарыг л даваагүй бол олон нийтийн орон зайд нэг дор цуглах хүмүүсийн тоонд хязгаар тавиагүй.
- Суугаагаар үйлчилдэг үзүүлэх тоглолтууд, бусад төрлийн цэнгээний газрууд болон шашин мөргөлийн газарт 2 ам метрт 1 хүн гэсэн дүрэм үйлчлэхгүй
- Аборижиналь суурин тосгонуудад зочлохыг хязгаарласан
- Өндөр настны асрамжийн газруудад зочлохыг хязгаарласан
Ажил:
- Эмзэг бүлэгт ордог эс бөгөөс өвдөөгүй л бол ажилдаа буцаж явахыг дэмжиж байгаа. Хэрэв ажилдаа буцаж очих эсэх дээр эргэлзсээр байгаа бол ажил олгогчтойгоо холбоо барина уу.
Ажлын байран дээр
- Биет зай барьж ариун цэврээ сайтар сахина.
- Гар барилцаж болохгүй.
- Хамгийн ихээр гар хүрдэг гадаргууг байнга ариутган цэвэрлэж байх.
- Өдрийн цайгаа хоолны өрөөнд бус ширээн дээрээ эсвэл гадаа идэж байх.
- Ажлын байран дээр хоол хуваалцахыг хязгаарлах.
Сургуулиуд:
- Эрүүл мэндийн хувьд эмзэг эсвэл тийм гэр бүлийн гишүүнээс бусад тохиолдолд хичээлдээ заавал явах ёстой.
- Эцэг эх/асран хамгаалагч нар хүүхдээ хүргэж өгч, авахдаа сургууль руу орж болно.
Бизнес ба амралт зугаалга:
- Ямар ч тоон хязгаар тогтоогоогүй ч 2 ам метрт 1 хүн гэсэн дүрмийн дагуу бусдаас зайгаа барих ёстой. Тухайн газрын хэмжээнээс хамаарч үйлчлүүлэх хүмүүсийн дээд хязгаар тогтоно.
- 500-аас дээш тооны хүнд үйлчлэх хүчин чадалтай том газруудын хувьд ажилтнуудаа нийт тоонд оруулж тооцно
- Түр хугацааны хязгаарлалтуудыг хүлээн зөвшөөрснөөр казино ажиллаж эхэлсэн.
- Зоогийн газар, кафе, уушийн газрууд бүртгэл явуулах шаардлагагүй болсон
- Олон тайз бүхий хөгжмийн фестиваль зэрэг том хэмжээний арга хэмжээнээс бусдыг зөвшөөрсөн
- Оптус Стадион, HBF Парк болон RAC арена 50 хувийн хүчин чадлаараа ажиллана.
- Концертын танхим, амьд хөгжмийн газрууд, уушийн газар, шөнийн клубүүдэд босоо арга хэмжээ зохион байгуулж болно.
- Суудалтай энтертайнмэнт танхимууд 60 хувиараа ажиллана.
Дэлгэрэнгүйг:
Торгууль
- Хязгаарлалт үйлчилж байхад хууль бусаар олноор цуглаж, албан шаардлагаар амны хаалтаа зүүгээгүй бол торгууль ногдуулж байгаа.
Дэлгэрэнгүй:
4-р шат
Баруун Австрали муж КОВИД-19 цар тахлын хязгаарлалтуудаа сууллаж 4-р шатандаа (6 шатны төлөвлөгөөтэй) шилжээд байна.
Аялал
- Баруун Австрали муж хилийн хяналтаа аюулгүй, ойлгомжтой хэлбэрт шилжүүлсэн.
- Баруун Австралийн муж хоорондын хилийн шинэ хяналт нь14 хоногийн турш өдөрт бүртгэгдэж буй шинэ халдварын дундаж тоо 5-аас доош буй эсэхээсээ хамаарч муж тус бүртэй харилцан адилгүй.
Тасмани
Олноор цугларах
- Гэртээ хүмүүс цуглуулах: өрхийн гишүүдээс гадна 40 хүртэл хүнийг ямар ч цагт хүлээн авч болно.
- Хурим, мөргөл, үйлчилгээний газрууд: Хүмүүсийн нягтаршил дээр тулгуурлаж хязгаар тогтооно. Дотор орчинд 250, гадаа 1000 хүн цуглаж болно
- Эмнэлгийг эргэлт: Нэг өвчтөнийг нэг л хүн эргэх хязгаатай.
Ажил:
Бусдаас зай барих, биет хавьтлыг цөөрүүлэхэд дэмжлэг болох үүднээс хүмүүсийг гэрээсээ ажиллахыг нь хөхиүлэн дэмжиж байгаа.
Сургуулиуд:
- Сурагчид танхимын сургалтандаа бүгд шилжсэн.
- Эрүүл мэндийн шалтгааны улмаас КОВИД-19 цар тахалд өртөх эрсдэл нь дундаас хүнд зэрэгт байгаа сурагчдыг гэрээсээ хичээллэхийг дэмжиж байгаа. Энэ төрлийн зохицуулалт хийхийг хүсвэл ямар дэмжлэг авах талаар сургуультайгаа ярина.
Аялал ба тээвэр:
- Тасмани муж дотроо аялахад ямар ч хязгаарлалтгүй бөгөөд нэг дор олноороо цуглах хязгаарыг заавал мөрдөх ёстой.
- Тасмани мужид нэвтэрч буй аялагчид КОВИД-19 цар тахлын эрсдэлийг хянахад дэмжлэг болох үүднээс холбоо барих мэдээллээ өгөх шаардлагатай.
- Тасманид нэвтрэхээс өмнө ямар газар байсан нь тухайн аялагчийн нэвтрэх нөхцөлийг тодорхойлно.
- засгийн газраас заасан газруудад карентилагдах шаардлагатай хүмүүс карентины төлбөр төлнө (хэлтрүүлэх нөхцлүүд бий).
Бизнес ба амралт зугаалга:
- Орчны нягтралаас хамаарч хүмүүсийн тоог тогтооно: дотор орчинд дээд тал нь 250 гадаа орчинд 1000 хүн
- 2 ам метр талбайд нэг хүн гэсэн хязгаар үйлчилнэ:
- Хэрэв орчны нягтрал нь нэг дор цуглах хязгаараас бага байвал аль цөөн тоотойг нь даган мөрдөнө.
- Лицензтэй үйлчилгээний газруудаар үйлчлүүлж буй хүмүүс чөлөөтэй явж болох хэдий ч архи согтууруулах ундаа ууж байгаа үедээ заавал суусан байна.
- Бүх бизнес, байгууллагуудыг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн бөгөөд COVID-19 Safety төлөвлөгөөнд багтсан КОВИД-19 цар тахлаас сэргийлэх наад захын арга хэмжээг авсан байх ёстой.
- 2 ам метрт 1 хүн гэсэн нягтаршлын хязгаарыг барина
- Нягтаршил, ариун цэвэр, цэвэрлэгээ, хаяг тогтоох, зай барих зэрэгт төвлөрсөн COVID-Safe төлөвлөгөөтэй бялдаржуулах төвүүд ажиллаж эхэлсэн.
Торгууль
- Хязгаарлалт үйлчилж байхад хууль бусаар олноор цуглаж, албан шаардлагаар амны хаалтаа зүүгээгүй бол торгууль ногдуулж байгаа.
Аялал
- Тасманийн аяллын ‘Tas e-Travel’ шинэ системд 10-р сарын 26-аас хойш эрсдэл багатай бүсүүдийн (ACT, NT, QLD, SA, WA, & NZ) иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Илүү дэлгэрэнгүйг:
- Тасмани аль хэсгээр аялахад нээлттэй хэдий ч нэг дор цуглах хязгаарыг заавал дагаж мөрдөнө.
Транс Тасмани аяллын хөөс:
- Шинэ Зеландаас ирэх хүмүүс 10-р сарын 26-аас хойш каранилагдахгүйгээр Тасманид нэвтэрч болно.
- Бүх аялагчид хил дээрх эрүүл мэндийн үзлэгт хамрагдах болно.
- Тухайн аялагч сүүлийн 14 хоногийн хугацаанд Шинэ Зеландын КОВИД-19 гарсан халуун цэгүүдээр яваагүй байх ёстой.
Хойд нутаг дэвсгэр
Олноороо цугларах
- Хойд нутаг дэвсгэрт дотор болон гадаа цугларах хүмүүсийн тоонд хязгаар тогтоогоогүй хэдий ч бусдаас 1.5 метр зай барихыг зөвлөж байгаа
- Хурим болон оршуулга хийхийг зөвшөөрч байгаа
- 100-аас дээш тооны хүмүүс нэг дор цугларах бол КОВИД-19 жагсаалтыг бөглөсөн байна.
Дэлгэрэнгүй: https://coronavirus.nt.gov.au/business-and-work/business/guidelines-for-events-and-gatherings
Ажил:
CHO-ийн чиглэлийн дагуу бизнес, байгууллага, нийгмийн бүлгээд нь заавал:
- COVID-19 Safety төлөвлөгөөтэй байх бөгөөд үүнийг ямагт дагаж, зургаан сар тутамдаа үнэлгээ хийнэ.
- Гар угаах газаргүй байгууллагуудын хувьд үйлчлүүлэгчид зориулсан гар ариутгагч бэлэн байлгана.
- Олон нийтэд нээлттэй газрууд болон ажилчид нэвтэрдэг хэсгүүдэд дараах зүйлсийг сануулсан тэмдэг тэмдэглэгээг байршуулна:
- 1.5 метрийн зай байнга барь
- Бусадтай ойр байх хугацаагаа 15 минутаас доош барь, боломжтой бол 1.5 метрийн зай барь.
- Гараа угаах, ариутгагч хэрэглэх зэргээр байнга гарын ариун цэврээ сахиж дадах.
- Бие тавгүйрхсэн үедээ гэртээ бай, шинжилгээнд хамрагд.
Дэлгэрэнгүйг:
Бизнес болон зугаа цэнгэлийн газрууд
- Загасчлах, завиар зугаалах, усанд сэлэх, дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн
- Гадаа орчинд байрлах, скэйт парк, хүүхдийн тоглоомын талбай, дасгалын төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой
- Кафе, зоогийн газар, уушийн газар, спортоор хичээллэх, зах, бялдаржуулах төвүүд, номын, үзэсгэлэн, музей болон бусад бүх бизнесүүдийг нээсэн
- ТАВ гэх мэт мөрийтэй тоглоомын лицензтэй төвүүд ажиллаж байгаа
- Суугаа үзэгчтэй спортын тэмцээнүүдийг зөвшөөрсөн. Хэрэв цугласан хүмүүсийн тоо 500 давбал COVID-19 цар тахлаас сэргийлэх төлөвлөгөөтэй байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй: https://coronavirus.nt.gov.au/business-and-work/business/guidelines-for-events-and-gatherings
Сургууль:
Хойд нутаг дэвсгэрийн бүх сурагчид танхимын сургалтандаа суух ёстой.
Дэлгэрэнгүй:
Аялал ба нийтийн тээвэр
- Гадаадын орноос зорчин ирэгсэд Howard Springs төвд карентинд орно
- Бусад мужаас ирж буй хүмүүс:
- Коронавирусийн халуун цэгүүдээс ирээгүй л бол хувийн тусгаарлалт хийх шаардлагагүй. Халуун цэгүүдийн жагсаалт:
- Сиднейн төвийн дүүргүүдийг 10-р сарын 9-өөс хойш халуун цэгүүдийн жагсаалтаас хассан.
- Сүүлийн 14 хоногт халуун цэгүүдэд байсан эсвэл дайрсан бол заавал 14 хоногийн карантинд орно:
- Бүх мужаас ирж буй хүмүүс хилээр нэвтрэхээсээ 72 хүртэлх цагийн өмнө хилээр нэвтрэх маягт бөглөсөн байна.
Дэлгэрэнгүй:
Торгууль
- Хязгаарлалт үйлчилж байхад хууль бусаар олноор цуглаж, албан шаардлагаар амны хаалтаа зүүгээгүй бол торгууль ногдуулж байгаа.
Дэлгэрэнгүй:
Австралийн төв нутаг дэвсгэр
Олноороо цугларах
- Өрхийн хэмжээнд: Гэрээр зочлон хүмүүсийн тоонд хязгаар байхгүй.
- Олон нийтийн хэмжээнд: Оршуулга зэрэг 100 хүртэл хүн нэг дор цуглахыг зөвшөөрсөн ( гадаа болон дотор орчинд 2 ам метрт 1 хүн).
- Жижиг үйлчилгээний газрууд 25 хүртэлх хүн нэг дор үйлчлэх эсвэл ашиглах боломжтой талбайн 4 ам метр тутамд 1 хүн гэж тооцно:
- Хурим ба оршуулга: 4 ам метрт 1 хүн гэсэн дүрмээ барьж байгаа тохиолдолд 500 хүртэл зочин хүлээн авч болно.
- Шашин мөргөлийн газар: тухайн газрын хэмжээнд үйлчилгээ хүргэж буй ажилтнуудаас бусдаар 25 хүн цуглах боломжтой.
- Өндөр настны асаргаа: Асаргаа, сувилгаа хийх зорилгоор өндөр настны халамжийн төвүүдэд багаа гэр бүлийн гишүүд, дотны найзууд дээрээ очиж болно. Зочлох хугацаан дээр ямар нэгэн хязгаар тогтоогоогүй. Дэлгэрэнгүй:
Ажил:
- COVID Safe төлөвлөгөөтэй бол ажил олгогч хэзээ тохиромжтой гэсэн үедээ ажилчдаа авчирч болно.
- Бие тавгүйрхсэн үедээ гэртээ байж, хэрэв шинж тэмдэг илэрсэн бол шинжилгээнд хамрагдана уу.
- Дэлгэрэнгүйг:
Сургууль:
- ACT-ийн улсын сургуулиуд бүгд нээлттэй. Сурагч, багш нарын олонх нь сургууль дээрээ хичээллэж байгаа.
- Эрүүл мэндийн хууч өвчтэй эсвэл дархлааны систем нь тааруу сурагч, багш нар гэрээсээ ажиллаж сурна.
- Хэрэв хүүхдийн тань бие тавгүйрхсэн бол сургуульд битгий явуулаарай.Дэлгэрэнгүйг:
Аялал ба тээвэр:
- КОВИД-19 цар тахал хурдан тархдаг бөгөөд урьдчилан таамаглахад бэрх юм.
- Аялахыг хориглоогүй л бол ACT-ийн эрүүл мэндийн яамнаас аюулгүй эсвэл аюултай бүсүүд гэж зарлаагүй байна.
- КОВИД-д өртсөн газруудаас ирж буй хүмүүс АСТ-д аялах талаараа дахин нэг бодож үзэхийг сануулж байна.
- Карентинд байгаа, тусгаарлалт хийж байгаа эсвэл бие тааруу байгаа үедээ нийтийн тээврээр зорчихгүй байх.
- Хэрэв гэртээ карентилагдахаар явж байгаа бол боломжтой гэвэл хувийн тээврийн хэрэгслээ ашиглана уу.
Бизнес болон зугаа цэнгэлийн газрууд
- Канберрагийн бялдаржуулах төвүүд, уушийн газрууд, зоогийн газрууд нэг дор 25 хүн хүлээн авч болно.
- Хэрэв бизнесийн байгууллагууд 25-аас дээш тооны хүнд үйлчлэхийг хүсвэл 2 ам метрт 1 хүн гэсэн зармчыг баримтлах бөгөөд Check In CBR аппликейшн ашиглах ёстой.
- Check In CBR аппликейшн ашиглаагүй газруудын хувьд ашиглагдаж буй талбайнхаа 4 ам метр тутамд 1 хүн, гадаа орчинд 2 ам метрт 1 хүн хүлээн авах боломжтой
- Согтууруулах ундаа хэрэглэж буй үйлчилүүлэгчид заавал сууж үйлчлүүлнэ
- Кино театрууд - 65% хүртэлх хүчин чадлаараа ажиллах бөгөөд Check In CBR ашиглавал 500 хүртэл хүн хүлээн авч болно.
- Томоохон арга хэмжээний төвүүд - тасалбартай, суудлаар үйлчилдэг газрууд 65 хувь хүртэл хүчин чадлаараа 1500 хүртэл хүнд үйлчилж болно.
- Хашаагаар хүрээлэгдсэн зөөврийн бус суудалтай гадаа талбайн газрууд - тасалбар тасалж, суугаа үйл ажиллагаанд 65 хувийн хүчин чадлаараа буюу 1500 хүртэл хүнд үйлчилж болно.
- GIO болон Manuka стадионд - хүчин чадлынхаа 65% хүртэл
Торгууль
- Хязгаарлалт үйлчилж байхад хууль бусаар олноор цуглаж, албан шаардлагаар амны хаалтаа зүүгээгүй бол торгууль ногдуулж байгаа.
Дэлгэрэнгүй: https://www.covid19.act.gov.au
- Австрали улсад оршин суугаа хүн бүр бусдаас 1.5 метрийн зай барих шаардлагатай. Нэг дор цуглах хязгаар муж бүрт харилцан адилгүй тул шалгаж үзнэ үү.
- Хэрэв танд ханиад, томуугийн шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байж, эмчтэйгээ холбогдож эсвэл 1800 020 080 гэсэн дугаараар Коронавирусийн талаарх эрүүл мэндийн мэдээллийн шугамтай холбогдож шинжилгээ өгөх боломжтой.
- Энэ талаарх мэдээ, мэдээлэл гэсэн сайт дээр 63 орны хэл дээр бэлтгэгдсэн байгаа
- Холбогдох муж, нутаг дэвсгэр дэх удирдамжуудтай танилцахыг хүсвэл: , , Австрали, Австрали, нутаг дэвсгэр, , .