Энтони Албанезе 2025 оны холбооны сонгуульд ялалт байгуулж, Хөдөлмөрийн нам илүү олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхээр боллоо.
Энтони Албанезе 2025 оны холбооны сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, Хөдөлмөрийн нам олонхийн засгийн газрыг хоёр дахь удаагаа бүрдүүлэхээр боллоо.
Сидней хотноо дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Албанезе Ерөнхий сайдаар ажиллах нь түүний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг хэмээн онцолсон юм.
“Даруухан бөгөөд гүн хариуцлагын мэдрэмжтэйгээр өнөө орой миний хийх хамгийн эхний зүйл бол — дэлхийн хамгийн шилдэг үндэстэнд дахин үйлчлэх боломж олгосон Австралийн ард түмэнд ‘баярлалаа’ гэж хэлэх явдал юм” хэмээн тэр хэллээ.
"Өнөөдөр Австралийн ард түмэн шударга ёс, тэмүүлэл, хүн бүрт боломж олгодог Австралийн үнэт зүйлсийг сонголоо. Австраличууд биднийг нэгтгэж байдаг тэр үнэт зүйлс дээр тулгуурласан ирээдүйг сонголоо." гэв.
Хөдөлмөрийн нам хэд хэдэн мужид гарсан саналын өөрчлөлтийн үр дүнд парламент дахь суудлаа нэмэгдүүлж, дангаараа засгийн газрыг бүрдүүлэхээр боллоо.
Хөдөлмөрийн намын ололтын нэг нь Queensland мужийн Dickson дахь Сөрөг хүчний удирдагч Питер Даттоны суудал байв.
Даттон Хөдөлмөрийн намын нэр дэвшигч Али Францид ялагдсанаар холбооны сонгуульд сөрөг хүчний удирдагч суудлаа алдсан анхны тохиолдол боллоо.

Australian Liberal Party leader Peter Dutton, third left, stands with his family as he makes his concession speech following the general election in Brisbane. Source: AP / Pat Hoelscher/AP
“Бид энэ сонгуулийн кампанит ажлын үеэр хангалттай сайн ажиллаж чадсангүй — энэ нь өнөө орой тодорхой байна” хэмээн тэр хэлэв.
“Би нийтийн албанд ажиллах хугацаандаа эх орныхоо болон бүх австраличуудын сайн сайхны төлөө зүтгэхийг үргэлж хүсч ирсэн.”
“Энэ бол Хөдөлмөрийн намын хувьд түүхэн мөч бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрч байна” гэж тэр нэмж хэллээ.
Албанезегийн зарласан гол бодлогын хүрээнд анх удаа байр худалдан авч буй иргэдэд 5 хувийн урьдчилгаа төлбөрөөр орон сууцны зах зээлд авах боломж олгох, мөн 100,000 хүртэлх шинэ орон сууц барихад зориулж 10 тэрбум долларын хөрөнгө оруулах амлалт багтжээ.
LISTEN TO

Хөдөлмөрийн нам холбооны сонгуульд ялалт байгуулж, Энтони Албанезе Ерөнхий сайдаар үлдлээ
SBS Mongolian
04:40
Тэрээр мөн Medicare-ийг бэхжүүлэх хүрээнд жил бүрийн нэмэлт 18 сая ерөнхий эмчийн /GP/ хөнгөлөлттэй үзлэгт зориулан 8.5 тэрбум долларын хөрөнгө оруулах амлалт өгсөн. Хөдөлмөрийн нам мөн айл өрхүүдийн нарны эрчим хүч хадгалах баттерейн өртгийг бууруулахад 2.3 тэрбум долларын татаас олгохоор амласан бөгөөд супермаркетууд үнээ хэт хөөргөн тогтоож буй асуудалд хатуу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.