BUDGET 2023|Австралид ирэх, буцахад илүү үнэтэй болно

Холбооны төсөвт зарим визний өргөдлийн хураамжийг нэмэгдүүлэхээр тусгасан бол бас нэг өөрчлөлт нь гадаадад явах зардал нэмэгдэхээр боллоо.

A man and a woman seated on a bench inside an airport.

People leaving Australia on international flights or sea transport will be slugged an extra $10. Source: AAP / Bianca De Marchi

KEY POINTS
  • Visitor 600, Student 500, Аялангаа Ажиллах визний хураамжийг 7-р сарын 1-нээс эхлэн нэмнэ
  • Зорчигч тээврийн хураамжийг $10 нэмснээр Австралиас гарах зардал нэмэгдэнэ гэсэн үг.
  • Визний боловсруулалтын хугацааг түргэсгэнэ гэж Засгийн газар найдаж байна.
Холбооны төсөвт хэд хэдэн визний өргөдлийн хураамжийг нэмэгдүүлэхээр тусгасан бол өөр нэг өөрчлөлт нь гадаадад амрах зардал нэмэгдэхээр болж байна.

Австралид ирэхээр зорьж буй жуулчид, аялагчид болон олон улсын оюутнуудад виз мэдүүлэх хураамжийг нэмлээ.

Засгийн газар энэ оны 7-р сарын 1-нээс зарим визний мэдүүлгийн хураамжийг нэмэгдүүлэхээр ж төсвийн баримт бичигтээ дурджээ. Зорчигч тээврийн хураамж нэмэгдэхээр Австралиас явахад ч илүү зардал гарах болно.
VISA FEES HIKE GFX.jpg
The budget contains application fee hikes for a number of visas. Source: SBS
Аяллын 600 ангиллын өргөдлийн хураамжийг 150 доллар байсныг 190 доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Харин Оюутны 500 визний хураамжийг 650 доллароос 715 доллар хүртэл өсгөнө. Мөн амрангаа ажиллах визийг 510 доллароос 640 доллар хүртэл өсгөх юм байна.

Таван жилийн хугацаанд хураамжийн нэмэгдлээс цуглуулсан 665 сая ам.долларыг визний боловсруулалтын хугацаа болон "засгийн газрын бусад тэргүүлэх чиглэл"-д зарцуулна гэж Засгийн газар мэдэгдэв.

Австралиас явах ямар нэмэлт зардал гарах вэ?

Австрали улсаас олон улсын нислэг эсвэл далайн тээврээр зорчиж буй зорчигчдод ногдуулдаг Зорчигч тээврийн хураамж/ The Passenger Movement Charge/-ийг 2024 оны 7-р сарын 1-нээс эхлэн нэг зорчигч 60 доллар төлдөг байсныг 70 ам.доллар болгон нэмэгдүүлэхээр болжээ.

Гадаад оюутнуудад ямар өөрчлөлт ирэх вэ?

Олон улсын оюутнуудын ажиллах эрх өөрчлөгдөж байна. Тэд энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн тодорхой мэргэжлээр төгссөн оюутнууд нэмэлт хоёр жил ажиллах эрхтэй виз мэдүүлж болох өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ.

Олон улсын оюутны визтэй хүмүүсийн ажлын цагийн дээд хязгаарыг COVID-19 тахлын үед цуцалсан. Харин 2023 оны долдугаар сарын 1-нээс эргэн сэргээхээр болж байна. Ингээд ковидын өмнөх түвшингээс найман цагаар нэмэгдэж, 14 хоногт 40 цаг ажиллах эрхтэй байсныг 48 цаг болгон нэмэгдүүлжээ.

Амхад настны асрамжийн салбарт ажилладаг олон улсын оюутнууд 2023 оны 12-р сарын 31 хүртэл 14 хоногт 48 цагийн ажлын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.

LISTEN TO
mongolian_24022023_Work hours capped for foreign students, extended post-study work rights for eligible courses.mp3 image

Австралид оюутны ажиллах цагийг хязгаарлаж, төгсөлтийн дараах визний хугацааг сунгалаа

SBS Mongolian

05:43

Share
Published 10 May 2023 1:14pm
By Rashida Yosufzai
Source: SBS


Share this with family and friends