ОРШИН СУУХ ХӨТӨЧ: Мөрийтэй тоглоомоос хайртай хүнээ аврахыг хүсвэл эхлээд өөртөө туслаарай

Мөрийтэй тоглоомонд донтсон эсвэл тэднийгээ аврах гэж хичээсэн бүх хүнд дэмжлэг хэрэгтэй. Австралид ийм дэмжлэгийг янз бүрийн хэлээр өгдөг.

slot machines.jpg

Pokies present more risk of harm than any other form of gambling, according to an NSW Responsible Gaming Fund report. Credit: Getty Images/Alina555

ОНЦЛОХ НЬ:
  • Мөрийтэй тоглоомын хохирол зөвхөн санхүүгийн асуудал бус сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал байдаг
  • Гэр бүл, найз нь ч сөрөг нөлөөнд автдаг. Гэхдээ тусламж авах боломж бий.
  • Хайртай хүмүүстээ туслахын тулд гэр бүл, найз нөхдөөсөө тусламж аваарай
Онлайн болон биечлэн тоглодог мөрийтэй тоглоомын аль альных нь нөлөө нүдэнд ил харагддаггүй. Гэхдээ сөрөг дагавар нь үргэлжилсээр... энэ нь зөвхөн донтогчийн төдийгүй түүний ойр тойрны хүмүүсийн асуудал болж хүндэрдэг хэмээн Сиднейн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Sally Gainsbury тайлбарлаж байна.

Тухайн хүний нүднээс эсвэл амьсгалаас мөрийтэй тоглоомын нөлөө мэдрэгдэхгүй учраас түүнийг далд донтолт гэж нэрлэх нь бий. Гэвч хор уршиг нь хэвээрээ байсаар... Тэдний мөнгө уссан хэвээр.
Sally Gainsbury, Professor of Psychology at the University of Sydney.
Профессор Gainsbury Сиднейн Их Сургуулийн мөрийтэй тоглоомын эмчилгээ, судалгааны төвийн захирлаар мөн ажилладаг.

Мөрийтэй тоглоомын асуудлаас гарах нь тухайн хувь хүн болон тэдний эргэн тойрон дахь хүмүүсийн хувьд амаргүй даваа байдаг. Учир нь ийм донтолт дахин сэдрэх, олон давтагдах магадлалтай.
Tama ma lana kate talatupe.jpg
E pei fiafia nisi e ta'a'alo peletupe i luga o le 'upega tafa'ilagi, ae o nisi i masini poka, ae tutusa lava le ogaoga o a'afiaga. Credit: Getty Images/becon
гийн мэдээлж буйгаар насанд хүрэгчдийн 7.2% нь мөрийтэй тоглоом тоглох эрсдэлтэй байдаг. Харин хэл, соёлын ялгаатай хүмүүс (CALD) нийт хүн амаас их тоглодоггүй ч хор нөлөөнд илүү өртөмтгий байдаг хэмээн судалгаанд дурджээ. NWS мужийн Мөрийтэй тоглоомын асуудал эрхэлсэн газрын захирал Natalie Wright-ын хэлж байгаагаар хэл, соёлын ялгаатай хүмүүс тоглоомонд донтох асуудалтай болсон бол бусдаас санаа зовох, гутаан доромжлолоос болгоомжлон тусламж хайхаас зайлсхийдэг гэж байна.
Sad family.jpg
Negatívne dôsledky hazardných hier necítia len samotní gambleri. Credit: Getty Images/uniquely India
Мөрийтэй тоглоомын асуудалтай хүмүүсийн ойр тойрныхон, найз нөхөд нь ч хор нөлөөг нь их бага хэмжээгээр амсдаг. Тэдний ихэнх нь санхүүгийн асуудалд давхар нирвэгдэж, сэтгэл зүйн асуудалтай, стрест амархан өртдөг.
Concerned man with bill.jpg
Zhoršenie finančnej situácie môže byť znamením, že hranie hazardných hier sa stalo problémom. Credit: Getty Images/Narisara Nami
Мөрийтэй тоглоомын донтолтоос ойр тойрны хүмүүсийнхээ туслалцаатайгаар гарч буй нэгэн хүний түүхээс хуваалцъя. Адам хэмээх Араб гаралтай залуу 2014 оноос хойш мөрийтэй тоглоомын донтолтоосоо гарч байгаа. Түүний гэр бүлийнхэн ч энэ донтолтын золиос болж байжээ. Гэхдээ түүнийг эдгэрэхэд нь үргэлж тусалж байсан нь хамгийн том нөлөө болсон гэнэ. “Донтогч биш хүмүүс ойлгоход хэцүү ч манай гэр бүлийнхэн өөрсдөө зөвлөгөө авч, надад туслахаар хичээсэн юм" гэж тэрээр ярьсан юм.

Адам донтолтоос бүрэн ангижирч чадсан. Одоо гэдэг ийм асуудалтай эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй ярилцаж, тэднийг эдгэрэхэд нь тусладаг байгууллагад ажиллаж байна.
Зарим хүмүүс долоо хоног бүр зөвлөгөө авч, ажил амьдралын хэв маягаа өөрчилж дасгал хөдөлгөөнд илүү цаг зардаг болсоноор амжилтад хүрдэг. Хүн бүрт тохирох арга зам бий.
Adam*, recovering from problem gambling
support group.jpg
Podpora typu “rovný s rovným” a online fóra môžu byť pre mnohých užitočné Credit: Getty Images/Marco VDM
Бусдад туслахын тулд хүчил төрөгчийн маскийг эхлээд өөртөө зүү гэх зааварчилгааг онгоцны ослын үед зорчигдод зөвлөдөг. Яг үүнтэй ижил та эхлээд мэргэжлийн байгууллагаас дэмжлэг авч, дараа нь хайртай хүнээ донтолтоос аврах боломжтой болно хэмээн Профессор Gainsbury захиж байна.
Хүмүүс эхлээд өөрсөддөө тусламж хэрэгтэй байгааг ойлгох хэрэгтэй.
Professor Gainsbury.
Doctor with patient.jpg
Some people feel more comfortable asking their doctor to direct them to a specialised service. Credit: Getty Images/nahsoon
Асуудалтай хүмүүст туслах үйлчилгээг биечлэн болон утсаар эсвэл онлайнаар авах боломжтой.

NSW мужийн засгийн газраас хэрэгжүүлдэг кампанит ажил нь мөрийтэй тоглоомтой холбоотой асуудалтай, тусламж авах аргаа олохгүй байгаа хүмүүст туслах зорилготой юм. Тусламж хэрэгтэй хүн бүрийн хамгийн эхний зогсоол нь хандах, тэдний 1800 858 858 дугаарт залгах юм. Вэб сайт нь араб, хятад, хинди, солонгос, вьетнам зэрэг таван хэл дээр мэдээллээ оруулдаг. Хэрэв таны хайртай хүн мөрийтэй тоглоом тоглосноос болж өрөнд орж санхүүгийн асуудалтай байгаа бол санхүүгийн зөвлөгөө ч авч болно.

“Муж даяар 50 гаруй хэлээр зөвлөгөө өгөх боломжтой” гэж хатагтай Ms Wright хэллээ.

Танд тусалж чадах байгууллага, тэдний утасны дугаарууд:


Share
Published 22 August 2022 8:35am
By Zoe Thomaidou
Source: SBS

Share this with family and friends