Австралид Еврейчүүдийн эсрэг үйл явдлуудын тоо өнгөрсөн жилээс гурав дахин нэмэгдсэн тухай Executive Council of Australian Jewry (ECAJ) мэдээллээ.
Тус байгууллагын Co-CEO Alex Rycvhin хэлэхдээ "Еврей нийгэмлэг "илүү их доромжлол, илүү их үзэн ядалт, илүү их гадуурхалт, гутаан доромжлол"-ыг туулж байна. Энэ бүхэн тэдний еврей гаралтай холбоотой" гэлээ.
Эргэлзээгүй, энэ бодитоор тохиож байна. Энэ улсад өмнө нь хэзээ ч харж байгаагүй түвшинд хүрээд байна.
Sarah Bendetsky Орост өссөн бөгөөд хүүхэд байхдаа антисемитизмд өртөж байсан тухайгаа ярьсан юм. Тэр SBS Examines-д Австралид ийм зүйлтэй хэзээ ч тулгарч байгаагүй ч сүүлийн үед нөхцөл байдал өөрчлөгджээ гэлээ.
"2023 оны 10-р сарын 7-ны дараа Израилийн эсрэг үзэл суртал еврейчүүдийн эсрэг үзэл суртал болж, яг бидний амьдарч буй орчинд гарч ирсэн."
Түүний өсвөр насны охин сургууль руугаа явах замд нэгэн танихгүй хүн "Нацист ёсолгоо хийж, нүүр рүү нь тулж ирээд 'Хай Гитлер' хэмээн хашгирсан" байна.
Sarah Мельбурнд хэрэгцээтэй хүмүүст зориулан тусламжийн хоол түгээдэг Souper Kitchen гэдэг буяны байгууллагыг ажиллуулдаг.
Ачааны машиных нь дугуйг шөнө дунд цоолж хаяж, бас интернет орчинд тэднийг "галзуу мэт үзэн ядалтын үгээр бөмбөгдсөн" хэмээн ярьлаа.
"Мельбурнд өлссөн, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүст хоол өгөхөд бүх хөрөнгөө зарцуулдаг жижиг буяны кафе Израилийн дайнд ямар хамаатай юм бэ?" гэж Sarah хэлсэн юм.
"Энэ бол антисемитизм. Энэ бол зүгээр л шалтаг."
SBS Examines-ийн энэ дугаарт: Антисемитизм гэж юу вэ, энэ өөрчлөгдөж байна уу гэсэн асуултуудыг хөндөж байна.