ГОЛ АГУУЛГА:
- Оюуны виз мэдүүлэхэд хэлний онооны босгыг нэмэв
- Визний материалыг илүү нягт шалгадаг болно.
- Олон улсын оюутны сурч болох курсын жагсаалт гаргана
- Төгсөгчийн дараах визний хугацааг богиносгож, 35 доош насныханд олгодог болно.
- Ажлын спонсор визийг өөрчилж, цалингийн шатлалаас хамаарсан ангилалтай болгоно.
- Онооны визний насны хязгаар 45 байсныг 40 болгож буурууллаа.
- Боловсролын зөвлөх үйлчилгээ, хилийн чанадаас виз мэдүүлэх үйлчилгээнд албан ёсны эрх олгодог болно.
Монголчуудын олноороо мэдүүлдэг оюутны виз 600, төгсөлтийн дараах буюу 485, ажлын спонсор 482 зэрэг визтэй холбоотой өөрчлөлтийг цагаачлалын лицензтэй зөвлөх Б.Оюунчимэг тайлбарлаж байна. Зарим бодлогын өөрчлөлт нь таамаглаж байгаагүй гэнэтийн зохицуулалт байлаа хэмээн тэрээр ярьлаа.