Г.Золбоо: Би олимпын хоёр удаагийн аварга болж, дэлхийн аваргаас таван медаль авна

7cc8518b-404d-4ab8-b422-d7c56fa80573--.jfif

Г.Золбоо Австралид ирээд нэг жил орчим болж байна. Энэ хугацаанд 12 медаль авчээ.

Г.Золбоогийн анхны багш нь жүдо бөхийн дэлхийн аваргаас анхны алтан медалийг Монголд авч ирсэн, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар. Австралид ирээд мөн л Австралид олимпын наадмаас жүдо бөхийн анхны хүрэл медалийг авсан тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Maria Pekli-ийн шавь болжээ. Одоо тэр 2028 оны олимпын наадамд оролцохоор бэлтгэлээ хийж байна.


f47cbc3e-99cc-4549-8eba-43c94c5b4218+.jfif
Золбоо гэр бүлийнхээ хамт. Мелбурны Монголчуудын баяр наадмын үндэсний бөхийн хүүхдийн барилдаанд түрүүлж алтан медаль хүртжээ.
0148e6d8-6c4a-4ed7-a69a-52a5df75173a.jfif
Тэр өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Өглөө эрт босч сургалтын дасгал хийж, хичээлээ тарж ирээд үндсэн бэлтгэлээ клубтээ хийнэ. Дараа нь жимд мэхээ давтаж, хүчний бэлтгэл хийдэг.
4483329e-6983-43ba-ba17-8fa0c78f9544--.jfif
Викториа 2024 оны жүдо бөхийн аварга болжээ.
d794d27b-b1e3-4020-9175-085e95773baa.jfif
Аав хүү хоёр олимпын наадамд оролцохоор бэлтгэж байна.
Г.Золбоогийн аав Ж.Гансүхийн ярилцлагыг эндээс сонсоорой
mongolian_14112023_Gansukh_Melbourne cup.mp3 image

Монгол уяачийн уясан морь Melbourne Cup-т есдүгээр байранд орлоо

SBS Mongolian

14/11/202315:16

Share