Та бүхэн мэдээ үзэж байхад холбооны засгийн газар, муж, нутаг дэвсгэрийн засгийн газар гэж ялган ярьж байхыг сонссон байх. Австралид эрх мэдлийг ингэж шатлан хуваадаг. Парламентаас гаргасан холбооны хуулиуд нь хоёр шатны сенатаар дамжиж, Ерөнхий захирагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой.
Парламент нь дээд доод танхимтай

Queen Elizabeth II and Governor-General of Australia General David Hurley Source: Getty Images/ WPA Pool / Pool
Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим нь Австрали даяар бүх сонгогчдын санал хураалтаар гарч ирсэн 151 гишүүнтэй байдаг. Энэ нь засгийн газрыг тодорхойлж, хууль баталж, удирдлагад хяналт тавьж, улсын чанартай асуудлыг хэлэлцдэг. Сонгуулиар доод танхимд хамгийн олон суудал авсан нам Засгийн газрыг байгуулдаг. Энэ намын дарга Ерөнхий сайд болдог.
Сенат

The House of Representatives at Parliament House on March 29, 2022 in Canberra, Australia. Source: Getty Images/ Martin Ollman / Stringer
Дээд танхим буюу Сенат нь 76 гишүүнтэй байх бөгөөд зургаан муж тус бүрээс арван хоёр, хоёр бүс нутгаас тус бүр хоёр гишүүн сонгогддог. Тэдний гол үүрэг нь Доод танхимаас ирсэн хууль тогтоомжийг хянах явдал юм. Сенатууд зургаан жилийн хугацаатай ажилладаг. Нийт гишүүдийн тал нь гурван жил тутам холбооны сонгуулийн үеэр сонгогддог.
Австралийн холбооны засгийн газрын эрх мэдэл

The Senate at Parliament House Canberra Australia July 04 2019 Source: Getty Images/Tracey Nearmy / Stringer
Австралийн Холбооны Засгийн газар нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван байгууллагад хуваагддаг.
буюу хууль тогтоох байгууллага нь Австралийн өнцөг булан бүрээс ардчилсан замаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. 51 дүгээр зүйлд заасны дагуу шинээр гаргах хуулиудыг хэлэлцэж, санал хураах үүрэгтэй.
нь Хууль тогтоох байгууллагаас тогтоосон хууль тогтоомжийг баталж, дагаж мөрдөх үүрэгтэй.
Шүүх

Commonwealth of Australia coat of arms above the entrance to Old Parliament House, Parkes, Canberra, Australian Capital Territory, Australia. Source: Getty Images/Simon McGill
Шүүх бол хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус, засгийн газрын эрх зүйн салбар юм. Гол үүрэг нь Австралийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх юм. Мөн засгийн үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээсээ хэтрүүлэхгүй байхыг баталгаажуулах ёстой.
Сонгууль
Австралид Холбооны Засгийн газрыг заавал санал хураалтаар сонгодог. Холбооны сонгууль ойролцоогоор гурван жил тутамд болдог. 18-аас дээш насны Австралийн бүх иргэд бүртгүүлж, санал өгөх ёстой.