Нийт 270 орчим Монгол, Австрали хүмүүс энэхүү сар шинийн баярт оролцжээ. Австралид морин хуур, хөөмийн урлагаар танигдаж буй Монгол уран бүтээлч, Монголын соёлын элч Бөхчулуун баярын гол тоглолтыг тавьж, үндэсний болон балетийн бүжигчин Амаржаргал, морин хуурч Чулуунбат, уртын дууч, хөөмийч Эзэд, Эсэн нар үндэсний урлагийн бүрэн хэмжээний тоглолт тавьсан байна.
Зураач Золбоогийн бүтээлээр зочдыг угтан авав.
Монголын соёлын элч Х.Бөхчулуун бүрэн хэмжээний тоглолтоо тавьлаа.
Австралид улсад Монгол улсаас суугаа Элчин сайд Д.Даваасүрэн Канберра хотоос ирж, баярт оролцов. Зурагт: Хөтлөгч Гоёо, Heesco, Элчин сайд Даваасүрэн, бүжигчин Амаржаргал, Монголчуудын сар шинийн баярыг өөрийн гэртээ зохион байгуулсан Tim Hannaford нар. 2023 оны 2-р сарын 26 Мэлбурн хот, Mornington Peninsula.
Торгууд Монголын сүүлчийн хааны охин Субсай хүрэлцэн ирэв.
SBS Mongolian өөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурвалжлага бэлтгэлээ.
Сар шинийн баярт Австрали Монголын 250 гаруй зочид ирлээ.
Есөн хөлт цагаан тугаа дээдлэн залав.
Монголоос ирээд удаагүй эмээ хүү хоёр Сар шинийн баярын хүндтэй зочид
Монгол гэрт үлгэр, тууль хайлав.
Зочин бүхэн бэлэгтэй.
LISTEN TO
Австрали дах олон үндэстэн дунд Монголчууд бидний онцгой ёс заншил Сар шинийн баяр
SBS Mongolian
20/02/202309:09