Австралид 7 дугаар сарын 1нд шинэ санхүүгийн жил эхэлдэг тул энэ үед та өнгөрсөн жилд төлсөн татвараа буцаан авах боломжтой болдог.
Би татварын буцаалт авах боломжтой юу?
Хэрвээ та өнгөрсөн санхүүгийн жилд Австрали улсад татвар төлөн ажиллаж нийт тухайн жилд $18,200 болон түүнээс дээш орлого олсон бол та татварын буцаалт авах боломжтой. Зарим хүмүүс тухайн жилд үүнээс ч бага орлоготой ажиллаж татвар ч төлсөн байдаг. Энэ тохиолдолд ч бас буцаан олголт авах эрхтэй.
Таны ажил олгогч тухайн жилд таны орлого, татварт төлсөн дүнг тодорхойлсон Орлогын Тодорхойлолт (Payment Summary) танд олгох ёстой ба хэрвээ та аваагүй бол ажил олгогчоосоо асууж авах нь зүйтэй.
Татварын буцаалт хэзээ хийх вэ?
Хэрвээ та өөрөө татварын буцаалтаа онлайнаар хийх бол 10 дугаар сар дуустал, харин агентлаг буюу нягтлан бодогчоор хийлгэх тохиолдолд ирэх жилийн 5 дугаар сарын 15 хүртэл хэзээд ч хийлгэх боломжтой.
Source: Getty Images
Өөрөө хийхэд
Татварын агентлагын тусламж авахад
Анх удаа татварын буцаалт хийлгэхэд толгой эргэх зүйл гарч магадгүй тул эхний удаад татварын агентлагаас мэргэжлийн хүний тусламж авах нь татварын буцаалтаа амжилттай авахад тустай.
Гадаадаас орлоготой тохиолдолд яах вэ?
Зарим цагаачид гадаадаас орлогын эх үүсвэртэй байдаг ба энэ тохиолдолд та заавал мэдэгдэх хэрэгтэй. Хэрвээ та гадаадын орлогоосоо татвар төлдөг бол татварын хөнгөлөлт мэдүүлж болно.
Гадаадын орлогыг мэдэгдээгүй тохиолдолд өндөр хэмжээний торгууль төлөх магадлалтай. Мөн нэмж хүү төлөх шаардлагатай болно.
Australian Taxation Office ATO Source: AAP
Ямар суутгал авах боломжтой вэ?
Та ажлын холбогдолтой зардлуудад татварын суутгал нэхэмжилж болох ба үүнд дүрэмт хувцас, ажлын холбогдолтой сургалт, семинар гэх мэт зардлууд орно. Нэхэмжилж болох зардлуудын мэдээллийг авах боломжтой.
Австралийн татварын хэлтэсээс шалгах тохиолдол гардаг тул та тухайн мэдээллийг хамгийн доод тал нь 4 жил хадгалан хөтлөх хэрэгтэй байдаг.
Бүх мэдээллээ хадгалан хөтлөхөд туслах эсвэл Австралын татварын хэлтэсийн гаргасан зэрэг үнэгүй апп-уудыг татаж аван мэдээллээ хадгалах боломжтой.
Source: SBS NEWS
Мөнгө буцаан авах эсвэл илүү тавтар төлөх
Ихэнх ажил олгогчид таны цалингаас автоматаар татвар суутган авдаг ба энэ нь тухайн жилд та хэр их хэмжээний татварыг төлөх шаардлагтайг тодорхойлох зорилготой.
Татварын суутгал болон бусад хөнгөлөлтөөр та тодорхой хэмжээний мөнгө буцаан авна.
Хэрвээ би хувиараа ажилладаг тохиолдолд яах вэ?
Хэрвээ та бие даан ажиллагч эсвэл Uber, Deliveroo, Airtasker зэрэг татвар автоматаар суутгагддаггүй компаниудад ажилладаг бол татварын буцаалт мэдүүлэхдээ нөхөн төлбөр төлөх шаардлагтай болно.
Орлого болгоноосоо тодорхой хэмжээний мөнгийг цааш нь хадгалавал жилийн эцэст их хэмжээний төлбөр төлөх гэж санаа зовох шаардлагагүй болох юм.
Хэрэгтэй мэдээллүүдийн линк: