Монгол хэл, соёлыг өөртөө шингээсэн Сиднейн бага сургууль

A quarter of students at Concord West Public School speak Mongolian (SBS-Jennifer Scherer).jpg

Concord West сургуулийн сурагчдын дөрөвний нэг нь монгол хэлээр ярьдаг. Source: SBS / Jennifer Scherer

Австрали дах Монголчуудын тоо жил бүр нэмэгдэж байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн улсын сургуулиудын Монгол гаралтай сурагчдын тоо хоёр жил дарааллан 40 хувиар өссөн бөгөөд нэгэн сургууль Монголчуудын төв болох хэмжээнд хүрчээ.


2021 оны Хүн амын тооллогоор Австралид Монгол Улсад төрсөн5000 гаруй хүн амьдарч байгаа ба 7800 хүн Монгол гаралтай хэмээн мэдүүлсэн байна.

Харин Монгол Улсаас Австралид суугаа элчин сайд ноён Д.Даваасүрэн энэ тоо бараг хоёр дахин нэмэгдэж, одоо Австралид ойролцоогоор 22,000 монгол хүн оршин сууж байгаа хэмээн SBS World News-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэдний 60 хувь нь Шинэ Өмнөд Уэльс мужид амьдарч байна.

SBS World news сувгийн сэтгүүлч Jennifer Scherer бэлтгэсэн телевизийн мэдээг эндээс сонсоорой.

Share