Closing the Gap гэж юу вэ?

Happy gardening time with mother and toddler

Австралийн уугуул гэр бүл. "Closing the Gap" хөтөлбөрийг 2008 онд эхлүүлсэн бөгөөд энэ нь уугуул болон уугуул бус австраличуудын эрүүл мэнд, дундаж наслалтын зөрүүг багасгах зорилготой юм. Source: Moment RF / Attila Csaszar/Getty Images

Дундаж наслалтаараа Австрали дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг юм. Австраличууд дунджаар 83 насалдаг бол Абориген болон Торресийн хоолойн арлын уугуул хүмүүс ойролцоогоор 8 насаар бага насалж байна. Closing the Gap буюу Зөрүүг арилгах хэмээх үндэсний хэлэлцээр нь үүнийг өөрчлөх зорилготой. Энэхүү санаачилга нь Австралийн уугуул ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх замаар бусад австраличуудтай адил амьдралын чанар, боломжийг эдлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог.


Эхэн үе: Тэгш эрхийн төлөөх уриалга:

Энэ бүхний эхлэл нь 2005 онд тавигдсан юм. Абориген ахмад, профессор Том Калма AO [[Австралийн одон хүртсэн офицер]] Нийгмийн шударга байдлын талаар түүхэн тайланг танилцуулсан. Энэхүү тайландаа тэрбээр Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмэнд нэгэн үеийнхний буюу 25 жилийн эрүүл мэндийн тэгш байдлыг хангахыг уриалсан.
Түүний тайлан олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд 2007 он гэхэд алдарт Олимпын алдарт тамирчид Cathy Freeman, Ian Thorpe нар шинээр эхэлж буй энэхүү аянд нэгджээ.

Stolen Generations Accept Apology From Kevin Rudd On Sorry Day
CANBERRA, AUSTRALIA - FEBRUARY 13: Australian Prime Minister Kevin Rudd meets with Raymattja Marika after delivering an apology to the Aboriginal people for injustices committed over two centuries of white settlement at the Australian Parliament. Rudd's apology referred to the "past mistreatment" of all Aborigines, singling out the "Stolen Generations", the tens of thousands of Aboriginal children taken from their families by governments between 1910 and the early 1970s, in a bid to assimilate them into white society. (Photo by Andrew Sheargold/Getty Images) Credit: Andrew Sheargold/Getty Images

Анхны Closing the Gap стратеги боловсруулагдсан нь:

2008 онд Ерөнхий сайд Kevin Rudd Closing the Gap стратегийг албан ёсоор баталсан юм. Мөн тэр жилдээ тэрбээр Stolen Generations Хулгайлагдсан Үеийнхэнд хандаж Үндэсний Уучлалыг илэрхийлсэн юм.

Анхны Closing the Gap стратеги нь долоон гол салбарт төвлөрсөн: дундаж наслалт, хүүхдийн эндэгдэл, боловсрол, ажил эрхлэлт зэрэг. 10 жилийн дотор хэмжигдэхүйц ахиц дэвшлийг гаргах зорилготой байв.
Түүнээс хойш жил бүр тухайн үеийн Ерөнхий сайд тайлан танилцуулж, явцыг дүгнэдэг болсон.

“Сүүлийн 12 жил би энэ танхимд сууж, Closing the Gap-ийн илтгэлүүдийг сонссон. Энэ бол итгэл найдвар, бухимдал, урам хугарал бүхий түүх юм — сайн санаа, сайн итгэлийн түүх. Гэхдээ үр дүн нь хангалтгүй байна. Харамсалтай нь одоо ч энэ бүхэн хэвээр... үнэн. Бид сэтгэлгээний хэвшмэл байдлаасаа гарах цаг болсон... одоо бид энэ хандлагыг уугуул австраличуудтай хамт өөрчилж эхэлж байна.” гэв.


SCOTT MORRISON CLOSING THE GAP PRESS CONFERENCE
SCOTT MORRISON CLOSING THE GAP PRESS CONFERENCE Credit: AAPIMAGE
Энэ бол тухайн үеийн Ерөнхий сайд Скотт Моррисоны 2019 онд үг юм — анхны стратеги хэрэгжиж эхлээд 10 гаруй жил өнгөрсөн үе. Тэр үед стратеги төдийлөн үр дүнтэй ажиллаагүй нь илт байсан. Эхний зорилтуудын хоёрхон нь л зөв чиглэлд ахиж байсан бөгөөд дундаж наслалтын зөрүү эргэн тэлж эхэлсэн байв.
Тэр мөчөөс эхлэн эргэлтийн цэг бий болсон.

Стратегийг шинэчилж “Closing the Gap-ийн Үндэсний Хэлэлцээр” хэмээн нэрийдсэн бөгөөд гол анхаарал нь Засгийн газрын тэргүүлсэн шийдлээс уугуул иргэдийн хамтын түншлэл рүү шилжсэн.Coalition of Peaks хэмээх бүлгийг байгуулсан ба энэ нь 80 гаруй Абориген болон Торресийн хоолойн арлын ард иргэдийн өөрсдийн удирддаг байгууллагуудаас бүрдсэн бөгөөд шинэ аргачлалыг хамтран боловсруулах зорилготой байсан.Үндсэн санаа нь энгийн: бодлогыг иргэдийн өмнөөс биш, харин тэдэнтэй хамт гаргагдах ёстой.

Шинэ хэлэлцээрт 2031 он гэхэд биелүүлэх 19 тодорхой зорилтыг тусгасан. Үүнд:• Хүүхдүүд эрүүл, хүчтэй төрөх• Сурагчид суралцах чадамжаа бүрэн хөгжүүлэх• Гэмт хэргийн шүүхийн шатанд хүрэх залуу хүмүүсийн тоог бууруулах

Энэ бол илүү өргөн хүрээтэй, цогц хандлага бөгөөд зөвхөн эрүүл мэнд бус, орон сууц, шүүх засаглал, соёл, эдийн засгийн оролцоог ч хамарч байгаа юм.
MALARNDIRRI MCCARTHY CLOSING THE GAP PRESSER
Lead Convener of the Coalition of Peaks Pat Turner speaks to the media during a press conference at Parliament House in Canberra. Source: AAP / LUKAS COCH/AAPIMAGE

Тэгвэл өнөөдөр бид хаана явж байна вэ?

Профессор Том Калма өөрчлөлтийн тухай анх санаалага гаргаснаас хойш бараг нэг үе өнгөрч байна. Тухайн үед уугуул болон уугуул бус австраличуудын дундаж наслалтын зөрүү 11 жил байсан бол өнөөдөр 8 жил болж багассан. Гэсэн ч энэ зөрүү дахин нэмэгдэх хандлагатай байгаа нь санаа зовоож байна.

Үндэсний Бүтээмжийн Хорооны хамгийн сүүлд гаргасан тайланд 19 зорилгын 11-д нь ахиц дэвшил гарсан. Гэхдээ зөвхөн тав нь л хэрэгжих зам дээрээ явж байна.

Гэхдээ зарим нааштай үзүүлэлтүүд бий: илүү олон хүүхэд эрүүл жингээр төрж, илүү олон залуус 12-р анги эсвэл түүнтэй дүйцэх боловсрол эзэмшиж байна.

Гэвч амиа хорлол болон насанд хүрэгчдийн хоригдлын түвшин буурахын оронд өсч байна.

Coalition of Peaks-ийн зохицуулагч, Гуданжи-Аррернте эмэгтэй Пэт Тернер ингэж хэллээ:

“Бид энэ ажлаа тууштай үргэлжлүүлэх ёстой... Closing the Gap бол зүгээр л статистикийн тухай биш; энэ бол бодит амьдрал, бат бөх гэр бүл, гэрэлтэй ирээдүйн тухай юм... Энэ бол бидний хүүхдүүд эрүүл, бахархалтай, соёлтойгоо холбогдсон өсч бойжих нөхцлийг хангах тухай.”



Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian зочилж эсвэл манай дагаарай. Мөн ,
, сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар хүлээн авч сонсоорой.


Share