Оршин суух хөтөч: Виз цуцлагдсан үед юу хийх хэрэгтэй вэ

Refugees in detention

For convenience, cropping applies to all current and future content which uses this image Source: AAP Image/Darren England

Австрали улсад түр хугацааны визээр оршин суугаа иргэд виз цуцлах тухай анхааруулах мэдэгдэл хүлээж авсан тохиолдолд нэн даруй мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах нь зүйтэй юм.


Автсрали улсын иргэн эс бөгөөс байнгын оршин суугч болж амжаагүй хүмүүсийн хувьд түр хугацааны визээ цуцлуулах эрсдэл өндөр байдаг. Нэн ялангуяа коронавирусийн цар тахал нүүрлэсэн энэ бэрх цаг үед визээ цуцлуулахгүй байх, зайлшгүй шаардлагатай үед гүүрэн виз авах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн хөл хорионы үер гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа бөгөөд хохирогчдын хувьд дагалдан суух визний нөхцөлөөсөө болж цөхрөлд орсон байх магадлалтай. Ийм тохиолдолд Австрали улсын Цагаачлалын алба хохирогчийн визийг цуцалдаггүй дүрэмтэй гэдгийг хуульч онцоллоо.


Share