Anori: Дуугаа хийгээд л баймаар байна

2CFB76B4-E7AC-4F3F-B6CE-B3DCC517E77B.jpeg

Anori

Австралид Монгол охин анхны дуугаа гаргалаа. Энэ бол М.Ундрам. Тайзны нэр нь Anori. Салхи гэсэн утгатай нэр.


Anori Австралид өсвөр насан дээрээ иржээ. Тэр үед англи хэл сайнгүй, ичимхий бүрэг, дотогшоо охин байснаас найз нөхөдтэй болж, өөрийгөө нээлгүй олон жил болжээ. Бүтэн таван жил өрөөндөө бүгж суухдаа шүлэг бичиж, ая хийснээ саяхан дуу болгон гаргалаа. Dance With Me хэмээх анхны дуу нь түүнийг уран бүтээлчийнх нь хувьд төдийгүй хувь хүнийх нь хувьд олны өмнө гаргасан анхны алхам боллоо. Одоо Anori-д олон төлөвлөгөө бий.



Share