SBS Examines: Баруун уу? Зүүн үү? | Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үзэл санааны ялгаа

Untitled design (3).png

Credit: AAP Photos/Getty Images

Өнгөрсөн жил бусад улсуудад болсон сонгуулиуд залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд улс төрийн хуваагдал нэмэгдэж байгааг харуулсан. Энэ үзэгдэл Австралид давтагдах уу?


Дэлхий даяар залуу эрчүүд улс төрийн баруун жигүүрт улам бүр хазайж байна.

АНУ-д 18-29 насны эрэгтэйчүүдийн 56 хувь нь Дональд Трампт санал өгсөн бол эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо 40 хувь байсан.

Гэхдээ Австралид хэт барууны үзэл санаа өргөн хүрээнд түгэхэд саад болж буй хэд хэдэн хүчин зүйл бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Канберрагийн их сургуулийн зөвлөлдөх ардчилал ба дэлхийн засаглал төвийн ахлах судлаач Jordan McSwinney Австрали дахь хэт барууны намуудын дотоод ажиллагааг судлан үзээд тэдний зохион байгуулалт тийм ч сайн биш гэдгийг онцолжээ.

"Нэр дэвшигчид намын үзэл бодолд нь дургүй биш ч, намын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг."

Саналаа өгөхийг шаарддаг нь ч бас нөлөөлдөг.

Флиндерсийн их сургуулийн Засаглалын тэнхимийн багш, залуучууд судлаач Intifar Chowdhury, Австралид хэт баруун үзэл санаа төв болон прогрессив санал өгөгчдөөр дарагддаг гэжээ.

“Австраличууд бид нийтээрээ төв үзэлтэй байх хандлагатай. Тиймээс энэ үзэгдэл дэлхийн бусад орон шиг илэрч харагддаггүй.”

Who's Right? Who's Left? подкастын энэ дугаарт бид Австрали дахь үзэл санааны хүйсийн ялгаа болон энэ байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг авч үзлээ.
LISTEN TO
mongolian_sbs examines_R or L explainer_16042025.mp3 image

SBS Examines: Баруун уу? Зүүн үү? Улс төрийн үзлийн аль жигүүрт та хамаарах вэ?

SBS Mongolian

08:00

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian зочилж эсвэл манай дагаарай. Мөн , , - сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар хүлээн авч сонсоорой.




Share