Визийг чинь цуцална гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Хуурамч мэдээлэл яаж визний хүчирхийлэлд хүргэдэг вэ?

Visa rejection, immigration challenges, or geopolitical issues. Hand discarding visa into trash bin against world map background. Minimalist art collage

Дэлхийн газрын зураг, визийг хогийн саванд хаяж буй гар — Визийн татгалзалт, цагаачлалын сорилт, эсвэл геополитикийн асуудлууд. Source: iStockphoto / Lari Bat/Getty Images

Цагаачлалын систем төвөгтэй, ойлгоход амаргүй байдаг. Хүртээмжтэй дэмжлэг, найдвартай мэдээлэл дутмаг байгаагаас визийн эрхшээл үүсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


 Sunil Facebook Marketplace-ээс машин худалдаж авсан ч, удалгүй машинд нь эвгүй дуу орсон болохыг мэджээ.

Тэр буцаж очин худалдаж авсан хүндээ хэлтэл, “машинаа аваад яв” гэжээ. Эцэст нь Sunil машинаа өөрөө засуулахаар шийдэж, засварын зөрүүг худалдагчид төлөхөөр болсон.

"Тэр намайг сүрдүүлж эхэлсэн. Өмгөөлөгчтэйгөө надтай холбогдоно, шүүхэд уулзана аа гэж хэлсэн," хэмээн Sunil SBS Examines-д ярьжээ.

"Гэхдээ би визний байдлаасаа болж, бас шүүхэд очих нь миний мэдээлэлд хэрхэн нөлөөлөх бол гэж айсан учраас би зүгээр л өөрөө мөнгөө төлж, машинаа засуулахаар болсон."

Энэ бол олон виз эзэмшигчдийн нийтлэг бодол гэж Sunil хэлсэн юм.

"Манай коммунитид торгуультай холбоотойгоор виз нь цуцлагдах вий гэсэн айдас байдаг. Заримдаа өөрсдөө буруугүйгээ мэдэж байсан ч, эсвэл буруу торгуулсан байсан ч зүгээр л төлдөг," гэжээ.

Цагаачлалын Зөвлөгөө болон Хүний эрхийн Төвийн тэргүүлэх хуульч Ann Emanuel хэлэхдээ энэ айдас болон буруу мэдээлэл нь цагаачлалын тогтолцооны төвөгтэй байдалтай холбоотой гэлээ.

"Визийг чинь цуцална эсвэл тэднийг албадан гаргана гэж хэлүүлсэн олон үйлчлүүлэгч байдаг… Үүний нэг шалтгаан нь цагаачлалын тогтолцооны төвөгтэй байдал. Энэ нь шулуун, амархан ойлгогдох зүйл биш юм," гэжээ.

Визний хүчирхийлэл хамгийн их тохиолддог орчин бол ажлын байр. Бас хүчирхийлэлтэй гэр бүл гэжээ.

"Хэрвээ тэд ажлаа орхивол эсвэл энэ тухай мэдээлбэл ямар үр дагавартай байх бол гэдгээсээ маш их айдаг," гэжээ.

SBS Examines-ийн дугаарт хуурамч мэдээлэл хэрхэн визийн эрхшээлд хүргэж байгааг хөндөж байна.

 Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian зочилж эсвэл манай дагаарай. Мөн , , сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар хүлээн авч сонсоорой.



Share