Хүүхэдтэйгээ эмнэлгийн түргэн тусламжид очиход мэдэх ёстой зүйлс

Children's Medical Appointment

Триаж бол эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзлэгийн анхны шат юм. Энэ нь өвчтөний биеийн байдлыг эрэмбэлэн, эмчид үзүүлэх дарааллыг тогтоох зорилготой систем юм. Credit: FatCamera/Getty Images

Өвдсөн эсвэл гэмтсэн хүүхдээ дагуулан яаралтай тусламжийн тасагт очих нь эцэг эхчүүдийн хувьд сэтгэл өвтгөсөн урт хүлээлгээс болж хэцүү санагддаг. Гэхдээ тэнд юу болдогийг мэддэг байх нь энэ байдлыг арай хөнгөвчлөх болно. Энэ дугаарт Австралийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэзээ хандах хэрэгтэй, тэнд очиход хэрэг болох мэдээллийг хүргэх болно.


Key Points
  • Хэрвээ таны хүүхэд яаралтай тусламж хэрэгтэй бол 000 дугаарт залгаж түргэн тусламж дуудаарай.
  • Триаж бол эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хийгддэг анхны үзлэгийн шат юм.
  • Эцэг эхчүүд хүүхдээ яаралтай тусламжийн тасгаас гарах үед эмч нар ямар онош тавьсан, юу болсон тухай бүрэн мэдээлэл авах ёстой.
Doctor and paramedics helping child
If you are worried about your child and need help immediately call Triple Zero for an ambulance. Credit: kali9/Getty Images

Share