С.Сарнай нөхөр хоёр хүүхдийнхээ хамт арван жилийн өмнө Австралид Logistics and supply chain мэргэжлээр мастер хамгаалахаар иржээ. Нөхөртэйгөө хамт Сидней хот дах хоёр дах Монгол хоолны газрыг 2022 онд нээжээ. Тэр үед Сарнай аль хэдийнэ гурван хүүхдийн ээж болсон байв. Ресторанаа байгуулж байхдаа дөрөв дэх хүүхдээ тээж, бизнес нь хөл дээрээ зогсох үед тэр тав дахь хүүхдээ төрүүлжээ. Одоо түүний хамгийн бага хүүхэд 6 сартай. Гэхдээ Сарнай рестораныхаа ажилд хэдийнэ орж, завгүй бас жаргалтай замаараа алхаж байна. Тэд ресторанаа яг л зургаа дахь хүүхэд мэт "арчилж", өдөр бүр тордон ажиллуулдаг. Google review дүүрэн таван од, анх удаа Монгол хоол идэж үзээд үнэхээр таалагдсан тухай сэтгэгдэл хөвөрнө.
Таван хүүхдээ өсгөхийн хажуугаар яаж бизнесээ ингэж нэр хүндтэйгээр авч явааг асуухад тэр даруухнаар,
Би бүгдийг төгс хийдэг гэж хэлж чадахгүй ээ. Чухлын дараалал гэдэг зарчмыг барьдаг юм. Нөхөр, хүүхдүүдийнхээ хамтын хүчээр л амжуулдаг.С.Сарнай, Ger House рестораны үүсгэн байгуулагч, таван хүүхдийн ээж
“Анх нээгдсэн цагаасаа өдийг хүртэл хоолны амт чанараа хадгалж чадсан хөдөлмөрч тууштай гэр бүл” хэмээн байнгын үйлчлүүлэгч С.Цэдэнсодном бидэнд сэтгэгдлээ хэллээ. Credit: Sarnai Sodnom
Сидней хотын Meadowbank Primary School-ийн сурагчид өдрийн хоолондоо монгол хуушуур захиалан иддэг. Энэ бол Ger House Монгол хоолны рестораны нэгэн үйлчилгээ. Зөвхөн Монгол хүүхдүүд төдийгүй гадаад хүүхдүүд ч амтархан идэж байхыг харах үнэхээр сайхан байдаг хэмээн тус сургуулийн 5-р сангийн сурагчийн ээж, сайн дурын ажил хийдэг Г.Солонго бидэнд ярьсан юм.
Түүний түүхийг англи хэлээр уншаарай.

Sarnai's country awards medals to mums. Her restaurant in Australia is ‘like a sixth child’