Hedayat Osyan 17 настайдаа Талибанаас зугтаж, Афганистанаас дүрвэсэн. Хууль бусаар хил давуулагчид түүнийг дэлхийг тойруулан авч явсны эцэст тэр Австралид завиар иржээ.
Тэр эхлээд Крисмасын арал дээр, дараа нь Мельбурнд саатуулагдсан бөгөөд улмаар байнгын оршин суух эрхээ авсан.
2016 онд тэрээр барилгын салбарт хагас цагаар ажиллах болжээ.
“Энэ хугацаанд би маш олон дүрвэгч ажил олох гэж зовж байгааг харсан. Ажилтай болсон зарим нь хэлний бэрхшээл, танилын хүрээ дутмаг байдлаас болж хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байсан,” хэмээн Hedayat SBS Examines-т ярьсан юм.
Ингээд тэр дүрвэгчид болон орогнол хүсэгчдийг ажилд авдаг нийгмийн зориулалттай Community Construction байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тэр 100 гаруй хүнийг ажиллуулж 300 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
“Би өдөр бүр дор хаяж таван ажилд орох хүсэлт дүрвэгчдээс хүлээж авдаг. Тэд ажиллахыг хүсэж байна, хувь нэмэр оруулахыг хүсэж байна, гэр бүлээ дэмжихийг хүсэж байна. Centrelink-ийн тэтгэмж авахыг хүсэхгүй байна. Гэхдээ боломж нь тэгш биш,” хэмээн тэр хэлэв.
Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр 2011 оноос 2023 он хүртэл оффшор боловсруулалтад 13 тэрбум доллар зарцуулжээ.
“Энэ нь тухайн хугацаанд дунджаар нэг хүнд хагас сая доллароос давсан зардалтай дүйж байна,” хэмээн Дүрвэгч хайгчдыг дэмжих төвийн орлогч захирал Jana Favero хэлэв.
Тэр дотоодод өргөдөл боловсруулах боломжтой, хэрэгжиж болох шийдэл гэж үздэг.
“Малколм Фрейзерийн үед хэрэгжсэн иж бүрэн төлөвлөгөөний дагуу бид хүмүүсийг Австралид шууд хүлээн авч, суурьшуулдаг байсан. Тэд амь нас, аюулгүй байдлаа эрсдэлд оруулах шаардлагагүй байсан... мөн тэд Австралийн хөгжилд хувь нэмрээ оруулж байлаа,” хэмээн тэр хэлэв.
SBS Examines энэхүү дугаартаа Австралийн дүрвэгчийн бодлогуудыг хөндөж, хүний эрх болон эдийн засгийг хэрхэн зэрэг чухалчлан авч үзэж болохыг эргэн харж байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian зочилж эсвэл манай дагаарай. Мөн , сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар хүлээн авч сонсоорой.