Харин Австрали улсын иргэн эсвэл байнгын оршин суугчды хувьд гэр бүлийн шууд гишүүдээ хязгаарлалтаас чөлөөлүүлэх үндэслэл бий. Гэвч Холбооны засгийн газраас Австрали руу зорчих хязгаарлалтаас чөлөөлөх нөхцөлд эцэг эхчүүдийг гэр бүлийн шууд гишүүнд тооцохоос татгалзсаар байна.
Сидней хотын эрүүл мэндийн салбарт ажилладаг Ражшрий Пателийн хувьд энэ хоригийн улмаас гурван настай хүүхэдтэйгээ уулзаж чадалгүй жил гаруй болж байна. Тэрбээр хамгийн сүүлд хүү Нэваантайгаа 2019 оны 7-р сард л Австралид хамт байжээ.