SBS Examines: Баруун уу? Зүүн үү? | Цагаачид энэ сонгуульд хэрхэн санал өгөх бол?

Untitled design.png

Цагаачдын олон нийт ирэх холбооны сонгуульд хэрхэн санал өгөх бол? SBS Examines сурвалжиллаа.

Цагаачлалын бодлого энэ удаагийн сонгуулийн гол сэдэв болж байна. Гэвч олон янзын угсаа гаралтай коммунити саналаа хэрхэн өгөх нь тодорхойгүй байна.


Сиднейн хамгийн олон соёлт тойргуудын нэг Fowler -ын бие даагч гишүүн Dai Le түүний тойргийн олон хүн Австралийн улс төрийн систем хэрхэн ажилладгийг сайн мэддэггүй гэлээ.
Тэг. Улс төрийн боловсрол огт байхгүй.
Dai Le, federal member for Fowler
Томоохон намууд цагаачдын саналыг авахыг оролддог ч, тэдний үзэл бодолд анхаардаггүй гэж тэрээр SBS Examines-т өгсөн ярилцлагадаа хэлэв.

"Тэд цагаачдын саналыг ашигладаг, гэвч энэ нь цагаачдын хэрэгцээ, асуудлыг харгалзан үзэхээс өөр зүйл."

"Энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна. Энэ удаагийн сонгууль бүх зүйлийг хэрхэн өөрчлөхийг харах сонирхолтой байх болно, учир нь илүү олон бие даагч байна. Бага ч гэсэн өөрчлөлт авчирна гэж найдаж байна." гэв.

Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн дэд профессор Sukhmani Khorana Австралид улам олуулаа болж буй Хятад болон Өмнөд Азийн хүмүүсийн дунд улс төрийн боловсрол, оролцооны талаар судалгаа хийжээ.

Эдгээр олон нийт нь намуудын уламжлалт үнэмшилд бус, асуудлын дагуу санал өгдөг “сэлгэн санал өгөгчид” гэж хэлсэн.

"Энэ нь тухайн сонгуулийн кампанит ажлын нөхцөл байдлаас хамааран Лейбороос Либерал руу, эсвэл эсрэгээр нь шилждэг" гэжээ.

Who's Right? Who's Left? нэвтрүүлгийн энэ дугаар Австрали дахь цагаачид улс төрд хэрхэн ханддагийг авч үзэж байна.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian зочилж эсвэл манай дагаарай. Мөн , , - сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар хүлээн авч сонсоорой.



Share