ГОЛ АГУУЛГА:
- Мэрэгч амьтад өвөл гэрт орж ирэх хандлагатай бол морин хорхой өвөл зунгүй дотор амьдардаг.
- Гэрээ цэвэр, эмх цэгцтэй байлгаж, шавьж орох нүх сүвийг таглах нь гэрт хорхой үүрлэхээс сэргийлэх энгийн бөгөөд чухал алхмууд юм.
- Зөвхөн худалдаанд байгаа бодис хэрэглэж, зөвшөөрөлтэй мэргэжилтэнг дуудаж шавьж устгал хийлгээрэй.

Гэрийн дулаан, чийглэг нөхцөл жоом амьдрах таатай нөхцөл болдог. Мэдээж хүнсний хог их бол бүр ч "диваажин" болно. Credit: RapidEye/Getty Images

“Хэрэв танайд элдэв хорхой үүрлэсэн бол шавьж устгах бодис, химийн бодисыг яаралтай хэрэглэх шаардлагагүй. Учир нь ийм хорыг гадаа ашиглах нь жилийн сэрүүн саруудад идэвхтэй байдаг ашигтай шавжуудад нөлөөлдөг” гэж доктор Вэбб хэлэв. Credit: Philippe TURPIN/Getty Images/Photononstop RF
бол энэ мэргэжилтнүүдийн дээд байгууллага юм.
Пестицид нь хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй бөгөөд хордлогын шинж тэмдэг нь хордсоноос хойш хоёр хоногийн дотор илэрдэг.
Хэрэв та пестицидээр хордсон эсвэл пестицидийн хордлого гэж сэжиглэж байгаа бол Хордлогын мэдээллийн төвийн 13 11 26 дугаарын утсаар холбогдоно уу.
Яаралтай тусламж хэрэгтэй бол 000 залгаарай.