МОНГОЛД ХИЙДЭГГҮЙ HPV ЭСРЭГ ВАКЦИНЫГ АВСТРАЛИД ЯАЖ ХИЙЛГЭХ ВЭ

зочин

У.Анар, Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Хүний их эмч Source: Хувийн архиваас

HPV буюу умайн хүзүүний хавдар үүсгэгч вирусын эсрэг вакциныг Австралид хэрхэн хийлгэх тухай бид ярилцлаа.


Дэлхийн ихэнх улс орнууд өсвөр насныхандаа умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин хийдэг ч Монголд хийдэггүй. Харин Австралид амьдарч байгаа эмэгтэйчүүд Human papilloma virus (HPV) immunisation-ийг хийлгэх боломжтой. Бид энэ тухай болон эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх бусад үзлгийг Австралид хэрхэн хийдэг тухай мэдээллийг хүргэхээр У.Анарыг урьж ярилцсан юм. 

Манай зочин У.Анар Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, хүний их эмч, Австралийн нийгэм, эрүүл мэндийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг фирмийн Эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт ахлах зөвлөхөөр ажилладаг юм.

Та бидний ярилцлагаас хэрэгтэй зүйл олж сонссон бол найзуудтайгаа хуваалцаж, тэдэндээ санаа тавиарай.

 


Share