Санхүүгийн хүндрэлтэй тулгарснаас хойш цагаачлал болон шилжин нүүж байгаа хүмүүсийн тухай бодол нь өөрчлөгдсөн болохыг ойлгосон тухайгаа Квинслэндын иргэн Жон SBS Examines-д ярьсан юм.
“Би хотод өссөн бөгөөд олон соёлт үзлийн бүх ашиг тусыг хүртэж байсан. Одоо надад ийм мэдрэмж төрөхгүй байна." хэмээн тэр хэллээ.
Орон нутагт амьдардаг тэрээр Амрангаа ажиллах визээр ирсэн хүмүүстэй түрээсийн байрны төлөө өрсөлдөж байгаагаа хэлсэн.
"Хэрэв танд өрсөлдөх мөнгө байхгүй бол азгүй байна."
Жон ганцаараа биш юм.
Scanlon хүрээлэнгээс нийгмийн нэгдмэл байдлын индексийг гаргажээ. Энд өнөөдөр Австраличуудын хамгийн их санаа зовж буй асуудал нь санхүүгийн асуудал юм гэдгийг харуулсан байна.
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Антеа Хэнкокс хэлэхдээ "Тэд харьяалагдах мэдрэмж багатай, засгийн газарт итгэх итгэл багатай, бусад хүмүүст бага зэрэг итгэдэг, ихэнхдээ бусдаас тусгаарлагдмал мэт санагддаг" гэсэн юм.
"Тэд мөн Австралийн амьдрал сайжрахгүй гэж бодож байгаа бөгөөд цагаачдын олон янз байдал нь Австралийг хүчирхэг болгохгүй байх магадлалтай." гэсэн юм.
Сиднейн хойд зүгийн далайн эргийн нийгэмлэгийн тэргүүлэгч Rachael Leah Jackson санхүүгийн дарамтанд орсон хүмүүс болон чинээлэг хүмүүсийн ялгаа нэмэгдэж байгааг хараад хүмүүсийг нэгтгэхийг хичээх болжээ.
“Ядуурал маш их, нийгмээс тусгаалагдсан хүмүүс олон байна. Хүмүүс ганцаарддаг, би энэ ганцаардлыг мэднэ” гэж тэр хэлэв.
"Эцэст нь нийгэм бол бидний хэн бэ гэдгийг батлах хүч, тиймээс бид хамтдаа байж, бие биедээ туслах ёстой."
SBS Examines нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт амьжиргааны өртөгийн дарамтаас үүдэн манай нийгэмлэгүүд хэрхэн хуваагдаж байгаа тухай судалсан болно.