Шагайн харваа бол сүнслэг тоглоом. Энэ бол эрчүүдийн нөхөрлөл, өөрийгөө чагнаж, тархиа амраах спорт

ab94399a-d530-4681-97c2-ee2fa5bd6724.jfif

Монголын шагайн холбооны Австрали тив дахь салбар холбооны тэргүүн О.Гэрэлт-Одтой ярилцлаа.

Австралийн өнцөг булан бүрт Монгол эрчүүд шагай харваж байна. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдэж, Монголын эрийн гурван наамдын нэгэн төрөл болсон энэ спортын тухай О.Гэрэлт-Одтой ярилцлаа.


76adc6e9-8622-4bf8-b211-f3368b1516b8.jfif
Холбооны тэргүүн О.Гэрэлт-Од.
2e23e995-36fa-4e8f-bad1-ecb46da6bd16.jfif
Монголын шагайн холбооны Австрали тив дахь салбар холбоо 2019 онд байгуулагдаж, өдгөө 120 орчим гишүүнтэй болжээ.
831d1817-04e4-4970-ada6-303f1b49df84.jfif
Сидней хотын Монгол эрчүүд амралтын өдөр бүр шагай харвадаг.
b9a6bb87-23d8-4ef3-b1d7-cec714f79702.jfif
Монгол үндэсний баяр наадам, соёлын арга хэмжээний нэг үндсэн хэсэг нь шагайн харваан тэмцээн болдог.
d1767b98-53e8-4414-acf9-7bf1431b492d.jfif
Энэ бол эрчүүдийн нөхөрлөлийн наадгай. Бас бясалгал хийсэн мэт тархи амарч, анхаарал төвлөрөл сайжирч, асуудалд ул суурьтай хандах, төлөвших суурь болдог спорт юм.
Үндэсний их баяр наадам цахим хуудсанд бичсэнээр "Малыг гаршуулж эхэлсэн цагаас шагайн наадгайн үүсэл эхэлсэн гэж үздэг. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл Мөнх хаан дайны бус цагт цэргүүдийнхээ сум тавих эрхий хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, тэсвэр хатуужил олгох, эр зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагайн харваагаар наадуулж байсан гэдэг. Монголчууд шагайгаар бөгцөг харвах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэрэг олон төрлийн тоглоом тоглодог бөгөөд эдгээр нь уламжлагдан өнөөг хүрэхдээ “Шагайн харваа” хэмээх спорт болтлоо хөгжөөд байна." гэжээ.

Share