
П.Мөрөн: Дакар бол Дакар. Уналт бас босолт зөндөө байсан ч ард нь гарч чадлаа. Гэрэл зургийг: Christophe Mallet
Дакар раллигийн "Finish" медаль бол зөвхөн спортын амжилт бус, хүний тэсвэр тэвчээр, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм.

П.Мөрөн 2016-2020 онд Central Queensland University-д сурч төгсжээ.
Монголын багт түүнтэй хамт найман хүн явжээ.
Тэмцээний эхнээс тун амжилттай явж байсан ч мотоцикл нь эвдэрч, засвар хийсний улмаас 35 цагийн торгууль хүлээжээ. Ингээд эхний хорьд багтах найдлага тасарсан ч бусад гараанудад амжилттай уралдаж, Finish медалиа авч чадлаа. Гэрэл зургийг П.Мөрөн илгээв.