Австралид тэмдэглэсэн 22 дахь цагаан сар | Миний биш Монголын нэр гараасай гэж л ажилладаг байлаа

Copy of ALC Header Window Insert (1).png

Н.Жамбалдорж Тасмани арлаас сар шинийн мэнд дэвшүүлж байна.

Яг хүүхэд насных шигээ цагаан сараа тэмдэглэж чадахгүй ч шинийн нэгэндээ буузаа идэж, мөрөө гаргадаг ёсоо заавал дагадаг. Сар шинийн тусгай дугаарын зочноор Тасмани мужид амьдардаг Н.Н.Жамбалдоржтой ярилцлаа.


Тасманид Монгол хоолны ресторан байгуулан тухайн орон нутгийнхаа 120 гаруй зоогийн газрын эхний тавд бичигдэн алдаршиж явахдаа тэр "Би бишээ, энэ Монгол соёлын гайхамшиг юм шүү" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ. Монголыг сурталчилах, соёлыг таниулах ажилд чамгүй хувь нэмрээ оруулсан Н.Жамбалдоржийн түүхийг сар шинийн баяраар сонсож, урам зориг аваарай.
LISTEN TO
mongolian_01022024_Tsagaan sar_Ep1.mp3 image

Австрали дах анхны ба хорин долоо дахь цагаан сар | Ганцаардлыг давах эхний жил

SBS Mongolian

01/02/202415:25
96c6a1f6-9eb0-422e-a661-072a41dabd76.jfif
Н.Жамбалдорж: Австралид анх ирээд цагаан сараар найзууддаа Монгол бууз хийж өгч, бэлгэнд оймс өгч байлаа. Одоо ч найзууд маань надаас бэлгэнд оймс авна шүү гэж наргиан хийдэг юм. Олон хүнд Монгол соёлоо таниулах гэж хичээдэг байлаа.
d7708eeb-2b29-41b1-bb12-8e85ec36a77d.jfif
Одоо ресторнаа ажилуулахаа больсон ч ойр дотны найзуудаа бууз, хуушуураар дайлсаар л байна.
LISTEN TO
mongolian_06022024_Tsagaan sar_EP2.mp3 image

Монгол цагаан сар Австралид хэрхэн гэрэлтдэг вэ

SBS Mongolian

06/02/202414:07

Share