Цар тахал нүүрлэсэн хүнд үед вакцины үр дүнгийн талаарх эргэлзээ хаа сайгүй үүсээд байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын Спутник Тав вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй нь туршилтаар батлагдсан талаар Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний сэтгүүл болох Лансетэд мэдээлжээ.
ОХУ дотооддоо тарилгыг эхлүүлснээс хойш багагүй хугацааны дараа л олон улсад зөвшөөрч эхэлж байгаа нь энэ юм. Гэсэн хэдий ч Спутник 5 вакцинаас 50 улс нийт 2.4 тэрбум тунг авахаар хүсэлтээ ирүүлээд байгаа гэдгийг тус улсын эрх барих байгууллагаас мэдэгдээд байна.