Манай зочид:
- С.Алдарзаяа
- Б.Хатанбаатар
- Г.Энхтуяа
Монголоос ирсэн эмээтэйгээ анх удаа уулзсан охин. Аав ээжүүд, ойр дотны хүмүүс хамт байхад л баяр хамгийн сайхан болдог доо гэж С.Алдарзаяа хэлсэн юм. Тэр Австралид 10 жил орчим амьдрахдаа аав ээж нь ирсэн тэр жилийн цагаан сар л хамгийн сайхан байсан гэлээ.

Цагаан сараар хамгийн их үгүйлэгддэг зүйл бол эх орон. Сайхан Монгол орондоо очоод, аав ээждээ үнсүүлээд, ах дүү хамаатан садантайгаа нэг уулзахыг л хүсдэг дээ гэж Сиднейд мах борлуулалтын бизнес хийдэг Б.Хатанбаатар хэллээ.

Тэр олон хүмүүсийн сэтгэл, энэ олон жил тээж ирсэн ёс уламжилалыг энд бүрэн бүтнээр мэдэрнэ гэж байхгүй. Энэ бол Монголдоо л оршиж байдаг сайхан мэдрэмж. Гэхдээ хадам аав, ээж минь баяраар манайд зочилсон нь сэтгэлийг минь дүүргэсэн дээ гэж Г.Энхтуяа ярьлаа.