Энэ Мягмар гарагаас эхлэн Викториа мужийн зоогийн газар, зочид буудал, кафе, уушийн газрууд үүдээ нээж байна. Үйлчилгээний байгууллагуудад дээд тал нь 20 хүн байх боломжтой бөгөөд нэг дор хоёр хүн суухыг зөвшөөрч байна.
Австралийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн хатуу хорио цээрийн дэглэмд байсан Монголчуудын нэг нь Б. Туул юм. Тэрээр Капланы Бизнесийн сургуульд маркетингийн чиглэлээр багшилдаг бөгөөд цар тахлын хөл хорио олон зүйлийг шинээр ойлгуулсан гэдгийг хэлж байлаа.