Австрали улсад оршин суугаа Азийн үндэстнүүд уламжлалт Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монгол, Хятад, Вьетнам, Солонгос, Түвд гээд олон үндэстэн 2-р сарын 12-26 хооронд жилдээ ганц тохиодог томоохон баяраа тэмдэглэн өнгөрүүлэх болно.Гэвч энэ жил цар тахлын нөхцөл байдлын улмаас олон нийтийн хөл хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтуудад л нийцүүлэн тэмдэглэхээс өөр аргагүй болоод байна.
Австрали улсад оршин суугаа Монголчуудын хувьд Австралийн Засгийн газраас гаргасан зөвлөмжийг хүндэтгэх үүднээс олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй гэдгээ Австрали дахь Монголчуудын холбооноос мэдэгдээд байгаа билээ.