Картаар төлөхөд илүү мөнгө авсаар байна уу? Үүнд ямар зохицуулалт байдаг вэ

Card.png

Зочлох үйлчилгээний салбарт картаар төлбөрөө хийхэд нэмэлт хураамж авах нь ихсэж байна. Source: Getty / Olga Rolenko

Австрали даяар бизнес эрхлэгчид картаар төлбөр хийсэн үйлчлүүлэгчдээс хураамж авах нь улам бүр нэмэгдэж, авах мөнгөний хэмжээ нь ч өсөх хандлагатай болжээ.


Австралийн нөөцийн банкнаас (RBA) 11-р сард гаргасан мэдээлэлд 2019-2022 оны хооронд кредит болон дебит картаар хийсэн төлбөрийн тоо 77.5 хувиар өссөн байна.

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч Tyro-ийн бас нэгэн тайланд зочлох үйлчилгээний газрууд нь нэмэлт хураамжийг хамгийн ихээр авдаг болохыг тогтоожээ. Өнгөрсөн оны тавдугаар сард паб, баарны 43 хувь, кафе, рестораны 42 хувь нь картын нэмэлт хуурамж авчээ.

Тэд картаар төлбөр хийхэд тухайн гүйлгээг боловсруулах зардал гэж тооцож нэмэлт төлбөр авдаг.

RBA янз бүрийн төлбөрийн аргуудыг боловсруулах дундаж зардлыг дараахь байдлаар тооцжээ:
  • EFTPOS буюу кард уншдаг машинд- 0.5 хувиас бага
  • Visa болон Mastercard дебит картууд - 0.5% -аас 1% хооронд
  • Visa болон Mastercard кредит картууд - 1% -иас 1.5% хүртэл байх юм.
Тэгэхээр та 5 доллараар аяга кофе авахад 1.5%-ийн нэмэлт хураамж төлж нийт нийт гүйлгээ 5.08 доллар болгоно гэсэн үг.


surcharge.png
Аяга кофе авахад 1,5% хураамж бага мэт санагдавч олон удаагийн нэмэлт хураамж таны төсөөлөөгүй ихийг авсан байх болно. Source: SBS News
Яаж картын нэмэлт төлбөрөөс зайлсхийх вэ?

Хамгийн хялбар арга бол бэлэн мөнгөөр бүх худалдан авалтаа төлөх юм.

Кердит картууд, ялангуяа их хэмжээний урамшуулал өгдөг картуудаас илүү өндөр хураамж татах хандлагатай байдаг тул дебит картаар төлөх нь таны дараагийн хамгийн сайн сонголт болох юм.


Share