SBS Examines: Бид үг хэлэх эрх чөлөөгөө хөндөхгүйгээр хуурамч мэдээлэлтэй тэмцэж чадах уу?

ድሕሪ ረፈረንደም ንነጻነት ካታሎንያ ዝነበረ ተርእዮ

ነጻነት ሓበሬታ - ዋላ’ኳ ኣብ ኣውስትራልያ ብፍሉይ ተጠቒሱ ወይ ተቐሚጡ እንተዘይተሓለወ - መሰረታዊ ሰብኣዊ መሰል’ዩ። Source: Getty / Dan Kitwood

Цахим орчинд ташаа мэдээлэл түгээхтэй тэмцэхийг уриалга гарсаар байна. Гэхдээ энэ нь үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг болох уу?


Дэлхий нийтийн өмнө учирч буй хамгийн том эрсдэл бол санаатай эсвэл санамсаргүйгээр түгээсэн ташаа, хуурамч мэдээлэл юм гэж Дэлхийн эдийн засгийн форумаас нэрлэлээ. 

Сошиал медиа асуудлыг шийдсэнгүй. 

"Uncomfortable Conversations" подкастыг үүсгэгч, хөтлөгч Josh Szeps: "Бид бол гэнэт л сошиал медиа хэлбэр гэгч мэдээллийн цөмийн зэвсэгтэй болсон соёл иргэншил. Гал дээр бензин асгахтай адил хиймэл оюун ухаан үүн дээр нэмж ирж байна." гэлээ. 

Үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч тэрээр онлайнаар үзэл бодлоо хуваалцах нь ташаа мэдээлэл хуваалцах гэж буруугаар тайлбарлаж магадгүй гэж санаа зовж байна. 

"Үнэндээ бол, хэрэв та том, олон талт, олон ургальч, олон үндэстэний нийгэмд амьдрах гэж байгаа бол ... тэр нийгмийн зарим бүлэгт олон санаатай тэмцэх хэрэгтэй болно. Энэ нь доромжилсон эсвэл гүтгэсэн байж болно" гэж тэр SBS Examines-д ярьсан юм. 

"Тэгээд зарим нь ташаа мэдээлэл, худал мэдээлэлд тун ойр байх болно." 

Хүний эрхийн комиссар Lorraine Finlay: урагшлахын тулд бид ташаа, буруу мэдээллийг зөв тодорхойлох хэрэгтэй. 

"Бид хүмүүсийг худал мэдээллээс хамгаалах хэрэгтэй, гэхдээ үг хэлэх эрх чөлөөг нэгэн зэрэг хамгаалж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй" гэж тэр хэлэв. 

SBS шалгалтын энэ удаагийн дугаар: Бид үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахгүйгээр ташаа мэдээлэлтэй тэмцэж чадах уу? гэсэн асуудлыг хөндлөө.


Share