Австралийн Гимнастикийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд хүүтэйгээ хамт оролцож, өөрийн төрөлдөө 8-р байранд орсон Б.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.
Тамирчид нь хорь гараад зодог тайлах тухай ярьдаг бол манай зочин Б.Чүлтэмсүрэн 30 гарсан хойноо анх хичээллэж эхэлжээ.
Австрали улс гимнастикийн төрлөөр олимпоос цорын ганц мөнгөн авсан. Энэхүү медалийн эзэн Ji Wallacean Б.Чүлтэмсүрэнг дасгалжуулжээ.
Тэр Австралид аялалын бизнес эрхэлдэг бөгөөд явсан газар бүртээ дасгалаа хийж, тамирчны сахилга баттай амьдардаг.
Түүний орос багш жинхэнэ орос школоор түүнийг дасгалжуулжээ.
Гимнастик аюултай спортын төрөлд ордог ч хамгийн их адреналин ялгаруулдаг спорт. Тэр хэрээр хүнийг үргэлж залуу байлгадаг бөгөөд Б.Чүлтэмсүрэн өөрийгөө 20 настан шиг бие мах бодитой гэж үздэг.
Түүний өмнөх ярилцлагыг эндээс сонсоорой.
Австралиар аялъя| Найман өдөрт найман хот
SBS Mongolian
07/06/202212:00