Коронавирусийн эсрэг вакцины клиник туршилт нийт гурван шаттай бөгөөд хамгийн ахицтай яваа нь Оксфордын Их сургуулийн судалгааны ажил болж байна. Тус судалгаа аль хэдийнэ эцсийн шатны туршилтаа Бразил улсад эхлүүлээд байна.
Дэлхий даяар нийт 30 орчим хөтөлбөрийн хүрээнд коронавирусийн эсрэг вакцин хөгжүүлж байгаа ч дийлэнх нь залуу хүмүүсийг хамгаалахад чиглэсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин Өмнөд Австрали муж дахь Флиндерсийн Их сургуулийн судалгааны баг өндөр настнууд зэрэг эмзэг бүлэгт багтах хүмүүсээ хамгаалахад илүүтэй анхаарч байгаа аж.