Дэлхий даяар 20 эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдраар оношлогддог болохыг Сиднейн их сургууль, Куинсландын их сургууль болон Канадын Альбертагийн Эрүүл мэндийн албанаас хийсэн шинэ судалгаагаар тогтоожээ.
Түүнчлэн, 70 эмэгтэй тутмын нэг нь энэ өвчнөөс болж нас барах эрсдэлтэй гэж тооцоолжээ.
185 орноос бүрдүүлсэн датад үндэслэн Австралид хамгийн олон хөхний хорт хавдар оношлогсдсон байна. Гэхдээ энэ нь шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн гэж харж болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.