2013 оноос хойш яриа хэлэлцээ хийсний эцэст Монгол, Австрали хоёр улсын засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын 18-30 насны 100 залуу Австрали Улсад нэг жилийн хугацаанд ажиллах, аялах мөн сурах боломжтой болж байна. 7-р сарын 1-нээс уг хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд одоогоор нарийн журмыг гаргаагүй байна.
Энэ бол соёлын солилцооны хөтөлбөр бөгөөд эхний ээлжинд ирэх 100 залуус Австралид амьдрах нэг жилийн хугацаандаа ямар нэг зөрчил гаргалгүй, хугацаандаа буцсан тохиолдолд энэ тоог нэмэх боломжтой гэж Австрали улсад суугаа элчин сайд Д.Даваасүрэн ярьж байна.