Хилийн хориг, дотоод дахь хөл хөдөлгөөний хязгаарлалт тодорхойгүй хугацаагаар үргэлжилж буй энэ үед хэн хүнгүй л чөлөөтэй зугаалдаг байсан цагаа эргэн санацгааж байна. Хэдийгээр өөрийн биеэр хаа нэгтээ хил дамнан аялж чадахгүй ч виртуал реалити ашиглан хүссэн газар, хүссэн цаг үеэрээ аялах боломжийг технологийн компаниуд олгож эхэлжээ.
Цар тахлын энэ цаг үед ямар нэгэн байдлаар аялал, зугаалгаар явсан мэт мэдрэмж авах нь нэг талаараа сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа.