КОВИД-19 цар тахлаас улбаатай хязгаарлалтад өртсөн олон улсын оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Австралийн дотоод хэргийн яамнаас 485 төрлийн бүх визний өргөдлийн шаардлагад өөрчлөлт оруулсан юм.
Австралийн орон нутгийн бүсэд суралцаж, амьдарч буй 485 визтэй иргэдийн хувьд хоёрдахь удаагаа сургалтын дараах ажлын виз авах боломжийг олгосон нь бас нэгэн өөрчлөлт байлаа.