Бэлгийн зөвшилцөл гэж юу вэ | Яагаад бүх хүнд хамааралтай вэ?

Consent_Homepage_Card_Rack_Translated_Resources.png

Credit: Consent Can't Wait

Бэлгийн зөвшилцөл бол хэцүү, хүнд зүйл огт биш. Энэ бол ямар ч хүн эзэмшиж болох ур чадваруудын нэг. Яг л хүн хоорондын харилцаа, бусдын оронд өөрийгөө тавьж бодох чадвар шиг энгийн зүйл юм. Нээлттэй ярилцсанаар бид эрүүл, хүндэтгэлтэй харилцааг бий болгох нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн цогц ойлголтод хүрч чадна.


Гол агуулга:
  • 10-17 насны залуус бэлгийн хүчирхийллийн нийт хохирогчдын 41 хувийг эзэлж байна.
  • Ямар нэгэн харилцаагүй эсвэл харилцаанд байдаг, бүр гэрлэсэн хүмүүст ч зөвшилцөл хэрэгтэй.
  • Зөвшилцлийн талаар мэдэхгүй байж болно. 16 хэл дээрх харилцан яриа гарын авлагууд бий.
Энэхүү дугаарт бэлгийн хүчирхийллийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл агуулж байгаа тул хүнд, түгшүүртэй мэдрэмж төрүүлж болзошгүйг анхаарна уу.

2023 онд 36,000 гаруй бэлгийн хүчирхийллийн . 10-17 насныхан нийт бэлгийн хүчирхийллийн хохирогчдын 41 хувийг эзэлж байна. Тэгвэл хамгийн нийтлэг гэмт хэрэгтнүүд нь 15-19 насны эрчүүд байна.

Энэ статистик нь залуучуудын амьдралын бодит төрх, олон нийтийн өмнө ярьж байгаагүй түүхүүдийг илхэн харуулж байна. Эдгээр тоонууд аймшигтай байж болох ч, бид сайжруулах боломжтой гэдгийг сануулж, бас бид бүгд үүнийг өөрчлөх хүчтэй байгаа гэдгийг ч батлан харуулж байна.

2021 онд Шанель Контос Инстаграм дээрээ сургуульд байх үедээ бэлгийн дарамтад өртөж байсан бол энэ тухайгаа хуваалцахыг хүмүүсээс хүссэн пост оруулжээ. Энэ пост маш олон хүнд хүрч, олон зуун хүн бэлгийн дарамтад өртөж байсан түүхээ хуваалцжээ.

Эдгээр явдлуудын аль нь ч бүртгэгдээгүй бөгөөд оролцсон бараг бүх хүн таньдаг хүмүүстээ хүчирхийлүүлсэн байжээ.

"Эхлээд бидний мэддэг охидод бэлгийн дарамт учруулсан хөвгүүдийн талаар ярьж байлаа. Энэ яриа үргэжилсээр бид бэлгийн дарамтад өртсөн өөрсдийн түүхээ бас ярилцсан. Тэгээд намайг хүчирхийлсэн тэр залуу миний найзыг ч бас жилийн дараа хүчиндсэн гэдгийг би олж мэдсэн юм." гэж Контос ярьлаа.

Контос одоо сургуулиудад бэлгийн зөвшилцлийн иж бүрэн боловсрол олгохыг уриалж, дэлхийд танигдсан идэвхтэн болжээ.

2023 онд тэр Шинэ Өмнөд Уэльсийн оны шилдэг залуу эмэгтэйгээр шалгарч, "" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан юм.

Аливаа өөрчлөлт нээлттэй ярилцахаас эхэлдэг гэдгийг түүний энэ түүх бидэнд харуулж байна. Ийм асуудлыг илэн далангүй илчилснээр бүх хүнд аюулгүй ирээдүйн төлөө ажиллаж чадна.

"Миний туулсан зүйлс бас миний ярилцсан хүмүүсийн үзсэн амьдралаас харахад ийм зүйлийг цээжнээсээ салгаж гаргаад, тэр ичгүүрийг тайлж хаях хэрэгтэй. Ийм яриа өрнүүлэх нь хүмүүст маш их ач холбогдолтой."  

Залуучуудын амьдралд нээлттэй, найдвартай харилцааны суваг байх ёстой гэж тэр үздэг.

Ихэнх хүмүүс тухай ярих нь маш чухал гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна.

Make time for love
Education is critical to fostering respectful and healthy relationships.  Credit: LumiNola/Getty Images

Бэлгийн зөвшилцөл гэж юу вэ?

Desiree Bensley ""-тай хамтран жендэрийн тэгш байдлыг хангах, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачилга дээр ажилладаг.

"Бэлгийн зөвшилцөл гэдэг бол бэлгийн харилцаанд орох хүмүүсийн харилцан зөвшөөрсөн тохиролцоо юм."

"Энэ зөвшөөрөл нь харилцаанд байгаа хүмүүсийн хооронд болон харилцаанд байхгүй хүмүүсийн хооронд ч хамаарна. Бид бусдын биеийг ямар ч үед, хэзээ ч эзэмших эрхгүй. Бид тэдэнтэй шинээр танилцсан эсвэл тэднийг огт мэдэхгүй үед, эсвэл тэр хүнтэй ямар нэгэн харилцаанд байдаг ч бай, бүр гэрлэсэн ч байсан тэдний биеийг бид эзэмшдэггүй."

Тэрээр мөн зөвшилцөл нь зөвхөн "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариулт биш. Таван гол ойлголт байдаг гэдгийг нэмж хэллээ.

Нэгдүгээрт: Зөвшилцөл нь чөлөөтэй бөгөөд ямар нэгэн албадлагагүй байх ёстой. Тухайн хоёр хүн чөлөөтэйгээр оролцож энэ тохиролцоог хийх ёстой бөгөөд ямар ч дарамтгүй байх ёстой.

Хоёрдугаарт: Зөвшилцөл нь тодорхой, ил тод байх ёстой. Энэ нь бэлгийн зөвшөөрлийг бүхий л харилцааны явцад үргэлжлүүлэн лавлаж, зөвшөөрөл авах ёстой гэсэн үг юм.

Гуравдугаарт: Зөвшөөрөл нь идэвхтэй бас харилцан ярилцсан байх ёстой. Энэ нь ярианы хэлбэрээр эсвэл ярихгүй байж болно, хамгийн чухал нь харилцан бүрэн ойлголцсон байх шаардлагатай. Хэзээ ч таамаглах ёсгүй.

Дөрөвдүгээрт: Зөвшилцөл нь үргэлжилсэн, харилцаатай байх ёстой.

"Зөвшилцөл бол байнгын харилцан яриа, харилцан ойлголцол байх ёстой бөгөөд үүнийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Нэг хүн бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн учраас тэр олон янзын үйлдлийг зөвшөөрч байна гэсэн үг биш гэдгийг санах нь үнэхээр чухал. Бас тэд ирээдүйд ижил зүйлийг дахин зөвшөөрнө гэсэн үг ч биш."

Тав: Харилцаанд орж байгаа хүмүүс чадамжтай, чадвартай байх ёстой. Хэрэв хүн унтаж байхад эсвэл архи, хар тамхи гэх мэт бодисын нөлөөн дор байвал аюулгүй бөгөөд зөвшилцсөн шийдвэр гаргах боломжгүй болно.

Зөвшилцлийн эдгээр таван үндсэн ойлголтыг ойлгох нь бидний харилцааг илүү эерэг байлгахад тусална гэж тэр нэмж хэлэв.

"Зөвшилцөл нь аливаа эрүүл харилцааны гол хэсэг байх ёстой. Энэ бол хил заагаа хэрхэн тавихаа мэддэг, түүнийг ойлгож, хүлээж авах, мөн хэн нэгэн ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй үедээ "үгүй" гэж хэлэх эсвэл биеийн хэлээр илэрхийлэхийг ойлгож сурах тухай юм. Энэ бол аюулгүй, эрүүл харилцаанд зайлшгүй шаардлагатай зүйл юм."
Hai người trẻ nắm tay nhau trong một buổi ăn tối ở nhà hàng
Consent is a set of skills that anyone can learn.   Source: Moment RF / d3sign/Getty Images

Зөвшилцөлтэй холбоотой ташаа ойлголтууд:

Alex Cao Сидней хотод олон нийтийн боловсролыг эрхэмлэдэг хуульчаар ажилладаг хүн. Түүний олон жилийн туршлагаас харахад Австралид шинээр ирсэн цагаачид зөвшилцлийн тухай ойлголт тун тааруу бөгөөд тэдэнд боловсрол олгох хэрэгцээ байсаар ирсэн хэмээн онцоллоо.

"Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь цагаачид байдаг. Тэдний харилцаа, гэрлэлт болон бэлгийн харилцааны талаарх ойлголт эндхийнхээс маш өөр байдаг. Хэт согтуу байх үед зөвшөөрөл өгөх боломжгүй гэдэг ойлголт нь хязгаарлагдмал байж магадгүй. Болзошгүй бэлгийн хүчирхийллийн асуудлыг мэдээллэх ойлголт ч мөн соёлын хувьд өөр байж болно." гэлээ.

"Нэг гэмтэл хүмүүст өөр өөрөөр нөлөөлж болдог. Зарим хүмүүс бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа мэдрэмж, сэтгэл зовнилоо илэрхийлдэг байхад зарим нь ил гарахгүй байж болно.
Сэтгэл хөдлөл эсвэл зовнилоо ил гаргахгүй байх нь тухайн хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай худлаа хэлж байна гэсэн үг биш.
Нэг түгээмэл буруу ойлголт бол гэрлэсэн эсвэл хосын харилцаатай байгаа үед бэлгийн зөвшилцөл шаардлагагүй гэж үзэх хандлага юм гэж тэр нэмж хэлсэн.

Гэвч бодит байдалд, зөвшөөрөлгүй бэлгийн үйлдэл нь янз бүрийн нөхцөл байдалд, гэрлэсэн эсвэл хамтран амьдарч байгаа, үеэрхэж байгаа хүмүүсийн дунд ч тохиолдож болно.  

Зөвшилцөл бол зөвхөн тухайн мөчид тохиолддог зүйл биш; энэ нь хэн ч сурч чаддаг ур чадваруудын цогц юм. Энэ бол эмпати, харилцаа, хил хязгаарыг хүндлэх, татгалзахыг хүлээн зөвшөөрөх зэрэг эрүүл харилцааны үндэс суурь нь юм.

Насанд хүрэгчид зөвшилцлийн талаар мэдээлэл авч болдог.

Бенсли бүх насанд хүрэгчдийг "" кампанит ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ бол зөвшилцлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн засгийн газрын олон эх сурвалжийн нэг юм.

"Хэрэв бид зөвшилцлийн талаар хангалттай мэдэхгүй, эсвэл өөрсдийн ойлголтдоо итгэлгүй байвал залуучууд маань яаж ойлгох билээ. Тиймээс энэ кампанит ажил насанд хүрэгчдэд зориулсан олон видео болон эх сурвалжаар дамжуулан үүнийг шийдвэрлэхийг зорьж байна." гэлээ.  

Зөвшилцлийг хэвийн ойлголт хэмээн хүлээж авах соёлыг бий болгох нь боловсролоос эхэлдэг. Энэ нь хүндэтгэлтэй, эрүүл харилцааг хөгжүүлэхэд гол түлхэц болдог. 

Ранд Фаиед бол олон соёлт гэр бүлүүдтэй ажилладаг гэр бүлийн ментор, сэтгэл зүйч, зуучлагч юм.
“Та өөрөө суралцах хэрэгтэй. Мэдэхгүй байгаа асуултынхаа хариултыг олох нь маш чухал. Мөн хүүхэддээ 'Би чиний асуултын хариуг одоогоор сайн мэдэхгүй байна, гэхдээ би олж мэдээд хариулна аа' гэж хэлэхээс бүү ичээрэй. Энэ нь тэдэнд аюулгүй байдлыг мэдрүүлж, ээж, аав эсвэл хоёулаа намайг дэмжиж байна гэдгийг харуулдаг бөгөөд тэд юу ч асууж болно гэсэн мэдрэмж төрүүлдэг."

Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн бэлгийн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол дугаарт 1800 737 732 эсвэл дугаарт 13 11 14 рүү залгаарай.

Австралийн тухай" нэвтрүүлгийн тусгай дугаарыг сонссонд баярлалаа. Энэхүү дугаарыг бид Австралийн Засгийн газартай хамтран бэлтгэлээ.

Та зөвшилцлийн тухай мэдлэгээ шалгахыг хүсвэл цахим хаягаар зочлоорой.

Aust Gov_stacked_black.png
Australia Explained подкастыг дагаж, Австралид оршин суухад тань хэрэг болох мэдээллийг байнга хүлээн авч сонсоорой.

Танд асуулт эсвэл ямар сэдвээр подкаст бэлтгэж болох санаа байвал   хаягаар захидал бичээрэй.

Share