Австралид үер, шуурганд өртсөн бол яаж нөхөн сэргээх вэ?

Severe Storm Continues To Lash New South Wales

Хэрвээ таныг нүүлгэн шилжүүлсэн бол Онцгой байдлын алба (SES) албан ёсоор зөвшөөрсөн үед л гэртээ буцаж очоорой. Credit: Tony Feder/Getty Images

Австралид үер, шуурга улам ойрхон, илүү хүчтэй тохиолддог болж байна. Салхи намдаж, ус татарсны дараа гэртээ хэрхэн аюулгүй буцаж очих вэ? Мэргэжилтнүүд гамшгийн дараа зайлшгүй хийх чухал алхмуудын талаар зөвлөж байна.


Key Points
  • Зөвхөн албан ёсны зөвшөөрөл авсны дараа л гэртээ эргэн очоорой. Барилгын бүтэц эвдэрсэн эсэх, цахилгааны аюул байгаа эсэхийг шалгаарай. Мөн зэрлэг амьтад гэрт үүрлэсэн байж болзошгүй учир сэрэмжлээрэй.
  • Цэвэрлэгээ хийж эхлэхээсээ өмнө бүх хохирлыг баримтжуулан авч, даатгалын нэхэмжлэлдээ багтаагаарай. Мөн санхүүгийн дэмжлэг авч болох байгууллагуудын мэдээллийг шалгаарай.
  • Мөөгөнцөр, хөгц үүсэхээс сэргийлж гэрээ аль болох хурдан хатаагаарай, бүх гадаргууг ариутгаж, цэвэрлэгээ хийх үедээ хамгаалалтын хувцас өмсөх хэрэгтэй.
  • Хэвийн байдалдаа эргэн ороход цаг хугацаа хэрэгтэй — шаардлагатай бол сэтгэлзүйн дэмжлэг авч, эргэн тойрны хүмүүстэйгээ холбоотой байж, бусдад бас туслаарай.

Queenslanders Begin Clean Up In Wake Of Ex-Cyclone Debbie
Dry out your home quickly to prevent mould, disinfect all surfaces, and wear protective gear when cleaning. Credit: Glenn Hunt/Getty Images
Танд хэрэг болох эх сурвалжууд:
Clean-up Continues Following Torrential Rain And Flooding
In addition to your protective clothing, wear a respirator if you’re using strong chemicals or cleaning up mould. Credit: Dan Peled/Getty Images

Хэрэв танд хэцүү байвал GP эмчтэйгээ холбогдох эсвэл Telehealth үйлчилгээг ашиглаарай.

Сэтгэлзүйн дэмжлэгийг дараах сувгуудаар авах боломжтой:
  • Lifeline (13 11 14)

  • Beyond Blue (1300 22 4636)

  • Kids Helpline (1800 551 800)

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian зочилж эсвэл манай дагаарай. Мөн , , - сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар хүлээн авч сонсоорой.

LISTEN TO
What is mould and how dangerous is it? image

ОРШИН СУУХ ХӨТӨЧ: АВСТРАЛИД МӨӨГӨНЦӨР ЯАГААД БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛТАЙ БАЙДАГ ВЭ

SBS Mongolian

10:01

Share